БНСУ-ын Канвон мужийн Каннөн хотын “St. John's” зочид буудал “Squid Game” цувралд гардаг тэмцээнийг зохион байгуулах болсон тухай цахим хуудсаараа дамжуулан зарлажээ.
Тоглоомд зочид буудлын үйлчлүүлэгчид төдийгүй хүссэн хүн бүр оролцох боломжтой гэнэ. Ингэхдээ зохион байгуулагчид бүх насны оролцогчдыг мөн урьжээ. Тоглоомын ялагч таван сая воны шагнал авах юм байна.
Цувралд гардаг шиг оролцогчдод зохион байгуулагчийн утас бүхий нэрийн хуудас тарааж өгөх бөгөөд дөрвөн төрлийн тэмцээнд хүчээ сорих гэнэ.
Харин тэмцээний дүрмийг зөрчсөн эсвэл тоглоом эхлэх өдөр ирээгүй оролцогчдыг кинонд гардаг шиг устгах биш харин хасах юм байна.
Тоглоомыг зохион байгуулсан хүн төгсгөлд нь ил болох гэнэ.
Гэсэн хэдий ч Каннөн хотын захиргаа коронавирусний цар тахалтай холбогдуулан тогтоосон халдвар хамгааллын дэглэмийг зөрчин гэж үзэн, тус тэмцээнийг зохион байгуулахыг хоригложээ.
Сэтгэгдэл ( 1 )
bas china mongol 2-t nen chuhal baina,,