Өмнөд Солонгосын “Squid Game” цуврал 900 сая ам.долларын ашиг олно

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 18

АНУ-ын “Netflix” стриминг үйлчилгээ Өмнөд Солонгосын “Squid Game” цуврал 900 сая ам.долларын ашиг олно гэж тооцоолж байна.

Блүмберг агентлагийн мэдээлснээр, тус цуврал нь бусад кино контентоос харьцангуй бага өртгөөр бүтээгдсэнээрээ ялгаатай. Тус цуврал нийт 21.4 сая ам.доллар буюу нэг анги нь 2.4 сая ам.долларын өртгөөр бүтжээ.

“Netflix” компанийн тооцоолсноор, есдүгээр сарын 17-нд анх дэлгэцнээ гарснаас хойш 23 өдрийн дотор “Squid Game” цувралын дор хаяж эхний хоёр минутыг 132 сая хүн үзжээ. Түүнчлэн, цувралыг үзэж эхэлсэн үзэгчдийн 89 хувь нь дор хаяж 75 минутыг дэлгэцийн өмнө өнгөрүүлсэн бол 66 хувь нь буюу 87 сая үзэгч эхний 23 өдөр бүх ангийг нь үзэж амжжээ.

Есдүгээр сарын 17-нд анх дэлгэцнээ гарсан “Squid Game” долоо хоногийн дотор хамгийн их үзсэн киногоор шалгарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top