“Squid Game” киноны ард нуугдаж буй БОДИТ ТҮҮХ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 15

БНСУ-ын “Squid Game” цуврал кино өр, ядууралд унасан дүрүүдээрээ Өмнөд Солонгосын олон хүний амьдралыг там болгож буй нийгэм, эдийн засгийн тэгш бус байдлыг хатуу шүүмжилж байна.

Их Британийн Шеффилдийн их сургуулийн Солонгос судлалын тэнхимийн багш Сара А Соны дэлхийн дахинд үзэгчдийн байлдан дагуулаад буй “Squid Game” олон ангит кино юу өгүүлж буй талаар “The Conversation” хэвлэлд бичсэн шүүмжийг хөрвүүлэн хүргэж байна.

“Squid Game” нь Солонгосын байдаг л нэг “нялуун” бөгөөд бараан телевизийн драм. Энэ кинонд өнөөдрийн Өмнөд Солонгосын гашуун үнэн амьдралыг хүчирхийлэл, урвалт, цөхрөлийн тухай адармаатай бөгөөд олон өнгөтэй түүхээр үзүүлжээ. Энэ бүгд аймшигт цуврал тоглоомын үеэр өрнөх ба тоглогчид эцсээ хүртэл тэмцэнэ. Зэрлэг, хэрцгий үйл явдалтай хэдий ч энэ кино дэлхий дахинд үзэгчдийг байлдан дагуулж, дэлхийн 90 гаруй улсад “Netflix”-ийн шилдэг кино болоод байна.

Тус драм нь найман ангийн турш үзэгчдийг тайван суулгахгүй бөгөөд өрөнд баригдаж, хувийн амьдрал нь бүтэлгүйтсэн бүлэг хүмүүс Өмнөд Солонгосын хүүхдүүдийн тоглох дуртай тоглоомыг дууриалган зохиосон, амьд үлдэхийн төлөөх цуврал тоглоомд оролцоно. Хожигдсон хүмүүсийг хайр найргүй устгах ба цорын ганц ялагч 46.5 тэрбум вонтой буцах юм.

Эхний ангиудад гол дүрүүдийг байгаа бүхнээрээ дэнчин тавихад хүргэсэн нөхцөл байдлыг үзүүлнэ. Үзэгчдэд маш олон янзын амьдралыг харуулах хэдий ч бүгд өрөнд баригдаж, ядуу тарчиг амьдарна. Цагтаа баян чинээлэг байсан нэгэн эр бизнес нь бүтэлгүйтэж өрөнд орно. Хойд Солонгосын дүрвэгчтэй хамт хорт хавдрын улмаас үхлийн ирмэгт тулсан нэг өвгөн эл тоглоомд оролцоно. Өмнөд Солонгосын капитализмд хөл алдсан Пакистаны цагаач ажилчин, гэмт хэрэгтэн, олон зуун азгүй хүмүүс бүгд л байгаа бүхнээрээ дэнчин тавина.

“Squid Game” нь 2020 онд Оскарын шагнал авсан “Шимэгч” киноны санааг үргэлжлүүлэн, Өмнөд Солонгосын олон иргэний амьдралыг там болгож буй нийгэм, эдийн засгийн тэгш бус байдлыг хатуу шүүмжилнэ. Ялангуяа, доод болон дундаж давхаргын айл өрхийн өрийн хямрал улам бүр гүнзгийрч буй асуудлыг хурцаар тавьдаг.

Өмнөд Солонгосын өрхийн өрийн эсрэг тэмцэл

Өмнөд Солонгос дахь өрхийн өрийн хэмжээ сүүлийн жилүүдэд ДНБ-ний 100 гаруй хувьд хүрч, огцом өссөн. Энэ нь Ази дахь хамгийн өндөр үзүүлэлт. Тус улсын хүн амын баян чинээлэг 20 хувь ядуу 20 хувиас 166 дахин их цэвэр ашиг олдог бөгөөд 2017 оноос хойш энэ ялгаа 50 хувиар нэмэгджээ. Сүүлийн жилүүдэд орлого буурч, зээлийн хүү өссөн нь айл өрхийн өрийн хэмжээ нэмэгдэхэд хүргэж байна. Үүнтэй зэрэгцэн гэнэтийн ажлын байрны цомхтголд орох, өвчинд нэрвэгдэх зэрэг хүчин зүйлсийг даван туулах хангалттай эх үүсвэргүй хүмүүсийг улам бүр хүнд байдал руу түлхэж байна. Үндэсний баялгийн хуваарилалтыг хэмждэг “Gini Index” үзүүлэлтээр БНСУ нь Их Британитай зэрэгцэн, АНУ-ыг ардаа орхидог. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд бага багаар арилж байсан энэхүү ялгааг залуусын дунд ажилгүйдэл хавтгайрч, орон сууцны үнэ өссөн болоод коронавирусний цар тахал Мүн Жэ Инийн Засгийн газрын үед эсрэгээр нэмэгдүүлэв.

Хүүхдүүдээ хүссэн их сургуульд нь оруулахаар зүтгэж буй дундаж давхаргын айл өрхүүд сургалтын болон байрны төлбөрөө төлөх гэж өрөнд унана. 2021 оны наймдугаар сард Өмнөд Солонгосын Засгийн газар залуу иргэдийн өрийг бууруулах зорилгоор зээлийн хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Миллениалууд болон 30-аад насныхан хамгийн их өр тавьдаг байна.

Гэвч зээлийг хумих гэсэн оролдлого эсрэгээрээ зардал нэмэгдэх, илүү өндөр хүүтэй зээлдэгчдэд хандахад хүргэж байна. Ийм сонголт олон хүний хувь заяаг зээлдэгчдийн гарт өгч, нөхцөл байдал өчүүхэн төдий өөрчлөгдөхөд өрөө төлөх чадваргүй болж, дампуурахад хүргэж байна.

 “Squid Game” кинонд гардаг шиг зарим хүн гэмт бүлэглэлийн гарт орж, эд эрхтнээрээ төлөхөд хүрчээ. Өрийн дарамт нь нийгмийн тулгамдсан асуудал болж, амиа хорлох шалтгаан нь болсныг дурдахгүй өнгөрөхийн аргагүй.

Нийгэм, эдийн засгийн тэгш бус байдлын үр дагавар

“Squid Game” киноны бусад дүрээр Өмнөд Солонгосын ядуу иргэдийг төлөөлүүлж, нийгэм, эдийн засгийн тэгш бус байдлын үр дагавар доод давхаргад хэрхэн нөлөөлж буйг харуулжээ. Үйлдвэрийн ажил олгогч цагаач ажилчныхаа хөдөлмөрийг шулан, мөлжиж буйгаар Өмнөд болон Зүүн Өмнөд Азиас ирсэн цагаач ажилчдын бэрхшээлийг үзүүлжээ. Тоглоомд оролцож буй Хойд Солонгосын дүрвэгсдээр мөн санхүүгийн тогтвортой байдал, нийгэмд байр сууриа олох гэж олон талбарт тэмцэж буй хүмүүсийг харуулна. Тус кино 1970 болон 1980-аад оны Өмнөд Солонгосын эрчимтэй хөгжил, тухайн үед Христийн сүм хийдүүдийн нөлөө тэлсэнтэй холбон тайлбарласан санааг илэрхийлэхдээ Христийн шашныг нэг бус ёжилно. Протестантуудын ажлын ёс зүй гэгч нь Өмнөд Солонгосын захиргаадалтын үеийн эдийн засгийн “гайхамшгийн” гол суурь байсан гэдэг санааг цухуйлгана. Энэ үед гучин жилийн эдийн засгийн төлөвлөгөө тус улсыг өндөр орлоготой эдийн засаг болгосон юм. Энэ бүх хугацаанд материаллаг амжилтыг бурхны таалал гэж үзэн, мега сүмүүд хөгжин цэцэглэж байв. Үүнтэй зэрэгцэн улстөрч болон Христийн сүмүүдийн толгойд суусан, томоохон корпорацуудыг эзэмшигч гэр бүлүүдийн дунд авлига дэлгэрч, улсын мөнгийг шамшигдуулах, хувийн эзэнт гүрэн байгуулах үзэгдэл дэлгэрчээ. Тиймээс улс төрийн элитүүд болон сүмд итгэх итгэл алдарсан олон хүн ядуу болон дарлагдсан нэгэнд үйлчилнэ гэж номлох Христийн шашны үнэн зөв эсэхийг дэнсэлж эхэлсэнд гайхах зүйлгүй.

Бусдын үнээр олдсон амжилт

Мэдээж хэрэг энэ дүр зураг зөвхөн Өмнөд Солонгосын үзэгдэл биш. “Squid Game” киноны дүрүүд, тэдний зовлон, бэрхшээл, хүн чанар энэ дэлхийн бүхий л нийгмийн тусгал. Өмнөд Солонгостой ижил улс орнууд ижил сорилттой нүүр тулж байна. Цар тахлын энэ үед эдгээр сорилт нь улам бүр хүндэрсээр.

“Squid Game” кино нь тоглоомын үе бүрийн ялагчдад болон үзэгчдэд сул дорой байдал, ялгаварлан гадуурхах үзэгдэл, шударга бус байдал эсвэл зүгээр л азгүйдлийн улмаас бүтэлгүйтсэн тэр хүмүүсийн үнээр ялагчийн амжилт олддог болохыг хатуу сануулдаг.

Сүүлийн анги кино дахин үргэлжлэх боломжтойг битүүгээр ойлгуулах шиг. “Squid Game” үргэлжлэхгүй байсан ч өгүүлж буй түүх дуусах яагаа ч үгүй гэдгийг тодорхой ойлгуулна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
d(66.181.182.179) 2021 оны 11 сарын 15

huuy mangar mini bid nart goy kino ugch baihad teneg mal

0  |  0
(66.181.181.55) 2021 оны 11 сарын 15

hend ch hereggui hog shaarnuud shuud shataaj ustagah heregtei

1  |  1
(66.181.181.55) 2021 оны 11 сарын 15

ene umhii aazi hujaanudig sain ustagaj baih heregtei,,,

1  |  1
Уншигч(64.119.25.189) 2021 оны 10 сарын 15

Хассуурийн Ганхуяг үүнийг нь мэдээд 50.000 доллар л байвал Монгол иргэншил олгоно гээд хууль санаачлаад байгаа юм байна л даа, нэгнээсээ луйвардсан мөнгөөрөө монголд ирээд даам гарах юм байна дайн шиг эрсдэл үзсэн хүмүүс энд ирэхээр бүүр алаад өгдөг юм байгаа биз дээ, лав л монголчуудыг өрөвдөнө гэж байхгүй, бөөрийг нь авна л гэнэ шд.

0  |  0
001(59.153.113.64) 2021 оны 10 сарын 15

pablo\n

0  |  0
001(59.153.113.64) 2021 оны 10 сарын 15

roplooks\n

0  |  0
З(202.179.27.77) 2021 оны 10 сарын 15

Энэ киног хаанаас үзэх вэ

0  |  0
Top