Өмнөд Солонгосын “Squid Game” цуврал “YouTube” сувагт байрлуулсан цувралтай холбоотой дүрс бичлэгийн үзлэгийн тоогоор НВО сувгийн хит болсон “Хаадын тоглоом” цувралыг ардаа орхижээ.
“KBS” сувгийн мэдээлснээр, “Squid Game” цувралын албан ёсны трейлер, цувралын хэсэг, үзэгчдийн хийсэн видео зэрэг нийт 131 мянган видео контент “YouTube” сувагт байрлаад байна. Сүүлийн найман долоо хоногт эдгээр контентыг нийт 17 тэрбум гаруй удаа үзжээ. Ингэхдээ коммент, “лайк”-ийн тоо 533 саяд хүрсэн байна.
НВО сувгийн бүх цаг үеийн шилдэг хитээр тооцогдож буй “Хаадын тоглоом” цуврал арван жилийн хугацаанд “YouTube” дээр 420 мянган дүрс бичлэг цуглуулж, 16.9 тэрбум хандалт авч байжээ. Дүрс бичлэгүүд нийт 233 сая коммент, лайк авчээ.
Өнгөрсөн есдүгээр сарын 17-нд “Netflix” стриминг үйлчилгээгээр анх гарсан “Squid Game” долоо хоногийг дотор үзэлтийн тоогоор тэргүүлж эхэлсэн билээ.
Сэтгэгдэл ( 3 )
shaa shaa. bas dahin shaa.
Хаадын тоглоом бол ч кино шүү!
дараа нь юу болох бол гэж хүлээж үзэхээр кино байна лээ.Ингэж татна гэдэг л киноны гол утга учир нь даа.Тэргүүлэээс яахав