Хэрэв танд Squid Game таалагдсан бол заавал үзэх 10 кино

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 08

Өмнөд Солонгосын Squid Game кино дэлхийг байлдан дагуулж, Netflix-ийн чансаанд дэлхийн 80 оронд тэргүүн байр эзэллээ. Үзсэн хүн болгон дараагийн ангийг тэсэн ядан хүлээж сууна. Хэрэв танд үнэхээр Squid Game кино таалагдсан бол хоёрдугаар хэсгийг хүлээж суух зуураа энэ 10 киног үзээрэй.

Zindaa сайт та бүхэнд хүлээлтийн цагийг тань богиносгох 10 киног танилцуулж байна.

Re: Mind (2017-2018)

Кадр из сериала Re: Mind

Япон

12 сурагч охин унтаад сэрэхдээ бүгд хамтдаа том өрөөнд, ширээний ард сууж байх ажээ. Яагаад энд ирснээ ойлгож амжаагүй байхад нь нэг нэгээрээ алга болж эхлэнэ.

Imawa no Kuni no Arisu (2020 -)

Кадр из сериала "Алиса в Пограничье"

Япон

Гол баатар нь ажилгүй, тоглоомчин залуу Рехэй Арисү. Гэрийнхэнтэйгээ муудалцаад хоёр найзтайгаа уулзсан тэр өөр ертөнцөд очих болно. Тэнд нь амь өрссөн тоглоом хүлээж байна.

The Society (2019)

Кадр из сериала "Общество"

АНУ

Аялалд автобусаар явсан залуучуудын тухай триллер. Шуурга болж, гэртээ харьсан ч тэднийг гэр бүлийнхэн нь байхгүй болсон хот хүлээж байлаа.

3% (2016-2020)

Кадр из сериала "3%"

Бразил

Баячууд, ядуучуудаараа ялгарсан хоёр хэсэгтэй ирээдүйн дэлхий. Баячуудын хэсэгт орохын тулд маш олон сорилт давна.

Sense8 (2015)

Кадр из сериала "Восьмое чувство"

АНУ

Өөр өөр орны найман танихгүй хүн хоорондоо холбоотойгоо гэнэт мэдэрнэ. Тэднийг агнах гэж оролдож, баатрууд харин амьд үлдэхийн төлөө тэмуэнэ.

Snowpiercer (2020-)

Давид Диггс и Дженнифер Коннелли в сериале "Сквозь снег"

АНУ

Ослын дараа дэлхий мөсөн үедээ эргэн орно. Амьд үлдэх цорын ганц зам нь төмөр замаар зогсолтгүй давхих галт тэрэг.

Panic (2021)

Оливия Уэлш в сериале "Паника"

АНУ

Squid Game кино шиг л энэ киноны баатрууд нууцлаг тоглоом тоглодог.

The Wilds (2020)

Кадр из сериала "Дикарки"

АНУ

Хэсэг охид онгоцны осолд ороод хүнгүй арал дээр очно. Хоорондоо муудалцаж, хэдэн бүлэг болон хуваагдана.

Seuwiteuhom (2020)

Кадр из сериала "Милый дом"

Өмнөд Солонгос

Чха Хен-су гэрбүлээ алдаад амиа хорлохоор шийднэ. Гэвч гэнэт хүмүүс мангас болон хувирсан тул хөршүүдтэйгээ нийлэн тэмцэнэ.

Black Mirror (2011-2019)

Кадр из сериала "Черное зеркало"

Их Британи

Анги болгон тусдаа үйл явдалтай тул хаанаас нь ч үзэх боломжтой. Ангий болгоныг нэгтгэх ганц зүйл нь орчин үеийн нийгмийг тохуурхсан үйл явдал.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
heavy version(59.153.113.140) 2021 оны 10 сарын 09

yaarah hereggui udahgui amerik bur aimshgiin hundruulsen version ni garna

0  |  0
Top