АНУ-ын хэд хэдэн сургуульд бөмбөг байршуулсан гэх мэдээлэл иржээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 08

"АНУ-ын хэд хэдэн их сургуульд дэлбэрэлт болох гэж байна" гэсэн мэдээллийн дагуу нүүлгэн шилжүүлэлт хийжээ.

Колумбийн их сургуулийн Нийтийн аюулгүй байдлын алба их сургуулийн хичээлийн байрнуудад дэлбэрэлт болох аюул байгааг зарласан байна. Үүн дагуу оюутнуудыг нүүлгэн шилжүүлж, Нью-Йоркийн хууль хамгааллын байгууллага мөрдөн шалгалт эхэлжээ.

Корнеллийн их сургуулиас мөн цагдаагийн газарт бөмбөг тавьсан байна гэсэн дуудлага өгсөн талаар мэдэгджээ.

Оюутнуудад цагдаагийнхан ажлаа үргэлжлүүлж байгаа сургуулийн төв байрнаас хол байхыг анхааруулсан байна.

Баасан гарагт Йелийн их сургуулийн хэд хэдэн корпуст мөн түгшүүр зарласан юм. 

Түүнчлэн Род-Айленд дахь Брауны их сургуулийн хичээлийн байранд нүүлгэн шилжүүлэлт явуулсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top