[БИДНИЙ НЭГ] Өөрсдийн гараар мөрөөдлийн байшингаа бүтээсэн залуу хос

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 03

Орон сууцнаас дутахааргүй сайхан байшин бариад амьдруулна гэж эхнэртээ амласан...


Хүн бүр л орон сууцанд амьдрахын хүслэн болсон энэ үед гал голомтоо бадраах орон гэрээ өөрсдийн гараар бүтээсэн залуу хосыг "БИДНИЙ НЭГ" буландаа урьж ярилцлаа. 

Хоёр зуны турш хамтдаа хөдөлмөрлөж барьсан байшингаа залууст үлгэр дуурайл болох үүднээс сошиал хуудсандаа хуваалцсан байхыг нь хараад тэдэнтэй холбогдсон юм. 

Залуу хос Дархан-Уул аймагт амьдардаг. Байшин барьж, амьдрах санааг гаргасан нөхрийг нь Э.Арьяа гэдэг. Э.Арьяа Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажилладаг. Харин эхнэр Ц.Туул нь хувиараа бизнес эрхэлдэг аж. 
 

                            


Тэдний хашаа, байшинд амьдрахаар шийдсэн түүх их сонирхолтой. 

Хүн бүрийн адилаар Ц.Туул орон сууцанд амьдрахыг хүсдэг байсан аж. Гэтэл нөхөр нь хашаа, байшинд амьдрахад давуу тал олон байгааг ажиглаж, гэр хороололд амьдрах саналыг эхнэртэй тавьсан гэнэ. Харин эхнэр нь энэ саналыг дурамжхан хүлээн авахад "Чамайгаа би орон сууцнаас дутахааргүй сайхан байшин бариад амьдруулна аа" гэж амлан, өөрийн төлөвлөгөөндөө оруулжээ. 

Э.Арьяа нэг байр аваад 20,30 жилийн турш байрны зээл төлж амьдарч байснаас өөрөө хөдөлмөрлөж, хямд зардлаар хүссэн байшингаа барьж, сайхан орчин бүрдүүлж амьдрахыг илүүд үзсэн байна.

Тэд энэ байраа хоёр зуны хугацаанд барьж, дуусгажээ. Сүүлийн дотоод заслаа хийж, ханын цаасаа наасан оройдоо унтах гээд хэвтсэн ч нойр хүрэхгүй, шөнөжин ярилцаж хоносон гээд жаргалтай нь аргагүй ярьж байлаа. 



Шинэхэн гэр бүл өөрсдийн хүчээр босгосон байшиндаа амьдраад, хагас жилийн хугацаа өнгөрчээ. Хийсэн сонголтдоо харамсдаггүй, харин ч өөрсдийн гараар сэтгэлээ шингээж бүтээсэн учраас сайхан байдаг гэдгээ ярьж байв.

Тэд хоёр охинтой. Хашаа, байшинд амьдрах нь хүүхдүүдэд эрүүл агаарт тоглох орчин бүрдүүлдгээрээ давуу талтайг онцлов.

Байшин барьсан талаараа Э.Арьяа "Аав ээж, ах дүү нартайгаа нийлж байгаад байшингаа барьсан. Бүх зүйлээ болж өгвөл өөрсдөө хийхийг хичээсэн. Залуу хүнд чадахгүй зүйл гаралгүй л яахав. Тэр бүрт хамаатан садан, найз нөхдөөсөө тусламж авч байсан" хэмээн ярилаа.

Тэнгэр баганадсан өндөр өндөр барилгууд сүндэрлэж, тэр хэрээр орон сууцанд амьдрах залуусын хүсэл нэмэгдэж байгаа ч яг энэ залуу хос шиг хойш суухгүйгээр хамтдаа хөдөлмөрлөж, амьдралыг өөр өнцгөөр хардаг бүтээлч залуус олон байгаасай....

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сро(202.126.88.173) 2021 оны 12 сарын 05

Сайн байнаа залуучууд.Гоё бна шүү.Аз жаргал хүсье

2  |  0
Bayaraa Shinebayar(78.80.213.87) 2021 оны 12 сарын 05

Hudulmurch sain zaluu shvv ger bvld n aj zargal hvsie

3  |  0
Өлзий(66.181.160.15) 2021 оны 12 сарын 06

Мундаг

3  |  0
Заагч(202.9.47.31) 2021 оны 12 сарын 05

Амжилт сайхан байна.

2  |  0
Алта(66.181.161.80) 2021 оны 12 сарын 03

Ингээд л гал тогоо бас цонхгүй хийх юм даа

2  |  0
zochin(202.179.26.204) 2021 оны 12 сарын 03

xoorxon umaa

1  |  0
зочин(122.201.23.84) 2021 оны 12 сарын 04

Залуу хүмүүс гэхэд зоригтой, дайчин, хөдөлмөрч байна. Баяр хүргье

5  |  0
ах(66.181.187.100) 2021 оны 12 сарын 05

ёстой мундаг

5  |  0
Top