Гурав дахь хүүхдээ төрүүлсэн ажилтнууддаа 14 мянган ам.доллар олгоно

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 12

БНХАУ-ын амьтны хоол үйлдвэрлэгч “Dabeinong Technology Group” компани гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан ажилтнууддаа 14 мянган ам.долларын тэтгэмж олгохоор болжээ.

Тус компани энэ сарын 1-нээс эхлэн ажилтнуудынхаа анхны хүүхдэд 4.7 мянган ам.доллар, хоёр дахь хүүхдэд 9.4 мянган ам.доллар, гурав дахь хүүхдэд нь 14 мянган ам.доллар олгож эхэлсэн байна. Түүнчлэн, “Dabeinong Technology Group” амаржсаны амралтын хуулиар тогтоосон гурван сарын хугацаан дээр нэмж амралт олгох гэнэ. Тус компани нийт 20 мянга гаруй ажилтантай.

Энэхүү шийдвэр нь Хятадын эрх баригчдын төрөлтийг дэмжих бодлогыг дэмжих зорилготой аж.

1970-аад оны дунд үеэс Хятадын эрх баригчид төрөлтийг хязгаарлах хатуу бодлого явуулж эхэлсэн. “Нэг айл – Нэг хүүхэд” бодлогын улмаас төрөлт буурч, хүн ам нь эрчимтэй хөгширч эхэлсэн тул 2008-2009 оноос эхлэн аль аль нь айлын ганц хосуудад хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн. 2016 оны нэгдүгээр сарын 1-нд тус улсад Хятадын бүх гэр бүлд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн билээ. 2020 онд тус улсад 10035 хүүхэд мэндэлсэн нь 1949 оноос хойш бүртгэгдэж буй хамгийн бага үзүүлэлт болсон юм. Үүнтэй холбогдуулан тус улс 2021 оны тавдугаар сард гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн хууль баталсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top