[БИДНИЙ НЭГ] Нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхийг хүссэн ГЕЙ ХОС

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 18

"Бидний нэг" булангийн энэ удаагийн дугаарт нийгэмд байдаг энгийн үзэгдэл хэдий ч ихэнх хүний бухимдлыг хүргэдэг нэгэн сэдвийг хүрээнд зочдоо урьж оролцууллаа. Тэд бол дотоод сэтгэлээ дагаж, бусдаас өөр сонирхолтой байсныхаа төлөө буруутгагдаж байгаа бэлгийн цөөнх...

Ертөнцөд хүн болж мэндэлсэн л бол өөрийн эрхээр амьдарч хүссэнээ өмсөж, хүссэнээ идэж, хүссэнээ хайрлах эрхтэй. Хайр сэтгэлийн тал дээр заавал эсрэг хүйстнээ сонирхож, хайрлах ёстой гэсэн хууль дүрэм байхгүй. Хэрэв муурыг анх муур биш, туулай гээд нэрлэсэн бол бид одоо туулай л гэж хэлэх байсан. Яг үүнтэй адил хүн төрөлхтөн анх эсрэг хүйстнээ сонирхож эхэлсэн учраас л нийгмийн олонх нь эсрэг хүйстнээ сонирхдог болсон байх. 

Гэхдээ үүн дунд өөрийн дотоод сэтгэлээ сонсож, бусдаас өөр сонирхолтой гэдгээ хүлээн зөвшөөрдөг цөөн хүн бий. Тэдний төлөөлөл болсон залуустай ярилцаж, дуу хоолойг нь нийгэмд хүргэхийг хүслээ. 

"ЛГБТ-г ойлгодоггүй хүмүүст доромжлуулж, олны дургүйцлийг хүргэнэ гэдгээ мэдэж байсан ч зоригтойгоор нэгнээ хайрласан" хэмээн ярих залуу хосуудыг Б.Амин-Эрдэнэ, Б.Эрдэнэбат гэдэг. Тэд бэлгийн цөөнх гэдгээсээ ичиж, нуугдахыг хүсдэггүй. Харин ч харилцааг нь хүмүүс доромжлохгүй бас дэмжихгүйгээр энгийн үзэгдэл шиг хүлээж аваасай гэж хүсдэг. Тийм ч учраас өөрсдийн хүслээр влог, бичлэг хийж, сошиалд оруулах болжээ. Тэдний найзууд, гэр бүлдээ гей гэдгээ хэрхэн хэлсэн болоод гудамжаар хөтлөлцөөд алхахад хүмүүс хэрхэн ханддаг талаар ярилцлагыг хүргэж байна. 

 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

 

Top