Сургуулийн автобус руу гал нээж, нэг сурагч амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 20

Америкийн Питтсбург хотод гэмт этгээд сургуулийн автобус руу гал нээж, нэг сурагчийн аминд хүрчээ.

Суманд оногдсон сурагч эмнэлэгт очоод нас барсан байна.

Питтсбург хотын цагдаагийн газраас мэдээлснээр сургуулийн автобус руу гал нээсэн хэрэгт хоёр хүнийг сэжиглэн баривчилжээ.

Сургуулийн автобус руу гал нээх үеэр дотор нь жолооч болон амиа алдсан сурагч хоёр л байжээ.

Үүний өмнө АНУ-ын Орегон мужид тоглолт болж байсан зааланд буун дуу гарч, хамгийн багадаа зургаан хүн шархадсан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top