АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани дууны системд нь гэмтэл гарсан тул 578.6 мянган цахилгаан автомашинаа эргүүлэн татахаар болжээ.
Үүнд 2020-2022 оны Model S, Model X, Model Y болон 2017-2022 оны Model 3 загварууд багтаж байна.
Энэ сар гарснаас хойш “Tesla” компани гурван ч удаа автомашинуудаа татаж байна. Үйлдвэрлэгч нийт 1.5 сая автомашинаа автомат жолоодлогын горимын алдаа, аюулгүйн бүсийн дохиолол болон салхины шилний халаагууртай холбоотой асуудлаас болж зах зээлээс эргүүлэн татахаар зэхэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Baiden ovooteigee muudaad bga suragtai kk