Орон сууцаа хугацаанд нь бариагүйн улмаас 368 өрх хохирч байна гэв

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 04

2020 оны сүүлээр ашиглалтад орох товтойгоор захиалга авсан "Sky vip contruction" ХХК-ны барьж буй Баянзүрх дүүргийн 16-р хороонд байрлах орон сууцны барилгын ажил удааширч, одоог хүртэл ашиглалтад ороогүй байгаа аж. Үүнээс үүдэн тус орон сууцанд байр захиалсан 368 өрх түрээсийн байранд амьдарч, санхүүгээр хохирч байгаа талаар өнөөдөр (2022.03.04) мэдээллээ. 

Захиалга өгсөн иргэн “Гурван блок байрны А блок нь оны өмнө ашиглалтад орсон. B, C блок  нь баригдаж дуусаагүй байна.  Барилгын үйл явцтай танилцах гэхэд биднийг дотогш оруулдаггүй. Анх 2020 оны есдүгээр сард ашиглалтад орно гээд гэрээ хийж,  төлбөрөө 100 хувь авсан. Гэтэл одоо “Хил хаалттай учраас бараагаа татаж чадаагүй” гэсэн тайлбар хэлж байна. Хүмүүс барилга барьж байгаа харагддаг ч, үр дүн гарахгүй байсаар хоёр жил боллоо. Ашиглалтад ороогүй байгаа B, C блокны 368 айлын эрх ашиг хөндөгдөж байна. Бид түрээсийн байраар явсаар санхүүгээр маш их хохирч байна” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top