АНУ-ын эрдэмтэд Монтана мужид олдсон чулуужсан наймаалж 330 сая жилийн өмнө амьдарч байсныг тогтоожээ.
Ингэснээр наймаалжийн өвөг үлэг гүрвэлээс ч өмнө манай гараг дээр амьдарч байсан гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ. 12 см урт чулуужсан наймалж нь 10 хөлтэй бөгөөд хөл болгон нь хоёр эгнээ тэмтрүүлтэй гэнэ. Орчин цагийн наймаалж найман хөлтэй байдаг. Смитсониан байгалийн түүхийн үндэсний музейн амьтан судлаач Майк Векчионы ярьснаар, энэ маш ховор олдвор нь наймаалжийн өвөг өмнө нь тогтоосноос олон сая жилийн өмнө амьдарч байсныг гэрчилж байна.
Олдворыг 1988 онд Канадын Онтариогийн музейд шилжүүлж байжээ. Олон жилийн турш энэ олдвор эрдэмтдийн анхаарлаас гадуур үлдсэн байна. Маш сайн хадгалагдсан энэхүү олдворт орчин цагийн наймаалжийн адил бэхний булчирхайтай аж. Үүний тусламжтай наймаалж аюул нүүрлэсэн тохиолдолд өнгөө хувиргаж, нуугддаг байна.
Өнөөг хүртэл шинжлэх ухаанд мэдэгдсэн хамгийн эртний наймаалжийн өвөг 240 сая жилийн өмнө амьдарч байжээ.
Эрдэмтэд олдворыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены нэрээр Syllipsimopodi bideni гэж нэрлэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )