Хён Бин, Сон Еэ Жин нар нууцаар хуримлахаар шийдэв үү!

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 15

БНСУ-ын жүжигчин Хён Бин, Сон Еэ Жин нар хоёрдугаар сард мэдээлэхдээ ирэх сард хуримаа хийхээр төлөвлөсөн тухайгаа зарласан.Гуравдугаар сар хэдийнэ талдаа ороод байгаа ч одоог хүртэл хуримын тов хэдийд болохыг зарлаагүй байгаа тэднийг хуримаа нууцаар хийхээр төлөвлөж байна гэх цуурхал тархжээ. 

Зарим хэвлэлүүд энэ сарын 30, 31-ны өдрүүдийн аль нэгэнд тэд хуримаа хийнэ хэмээх таамаглаж байгаа бөгөөд 200 орчим зочид ирэх аж.

Тэд "Sheraton Grand Walker Hill" зочид буудлын Aston house-д хуримлахаар төлөвлөөд буй. Удахгүй хурим нь болох гэж байгаа ч киноныхоо сурталчилгааны ажилтай ихэд завгүй байгаа тэд хуримаа нууцаар хийхээр төлөвлөсөн ч байж мэдэх гэнэ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top