Боб Сагетийн өөд болохоосоо хэдхэн цагийн өмнө авахуулсан зураг ЦАЦАГДЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

АНУ-ын жүжигчин, комедиан, хөтлөгч Боб Сагет өнгөрөгч 1-р сарын 9-нд "Orlando Ritz-Carlton" зочид буудалд нас барсан байдалтай олдсон. Жексонвилл хотод стэнд ап үзүүлбэр үзүүлснийхээ дараа зочид буудалдаа амрахаар ирсэн түүнийг маргааш нь олсон бөгөөд түүний авахуулсан хамгийн сүүлийн зураг цацагджээ.

Тус зочид буудалд үйлчлэгчийн ажил хийдэг Нунез түүнтэй хамт зураг авахуулж болох эсэх талаар асуухад эелдгээр зөвшөөрсөн Боб Сагет энэ мөчөөс хэдхэн цагийн дараа амьсгал хураасан юм. 

Түүний цогцос нүдэн доороо хөхөрсөн байдалтай олдсон. Харин хамгийн сүүлд үйлчлэгчтэй авахуулсан зураг дээр ямар нэгэн гэмтэл бэртэлгүй харагдах аж. Шинжээчид түүний нас барсан өрөөнөөс ямар нэгэн ул мөр олоогүй бөгөөд мохоо зүйлээс авсан шархнаас үүдэн нас барсан болохыг нь тогтоосон аж. 

Мөн түүний толгойн ар тал гэмтэл авсан байсан бөгөөд магадгүй түүнийг хивс, эсвэл шалан дээр халтирч унан,улмаар тархинаас нь цус алдсанаас үүдэн нас барсан байж болзошгүй хэмээн таамаглаж байна. 

 

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top