Бэлла Хадид гоо сайхны мэс засалд орсондоо ХАРАМСАЖ байна гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

Загвар өмсөгч Бэлла Хадид гоо сайхны мэс засалд орж байснаа хүлээн зөвшөөрчээ.

Тэрээр "Vogue" сэтгүүлийн дөрөвдүгээр сард хэвлэгдэх дугаарт өгсөн ярилцлагадаа энэ тухайгаа дурьдсан бөгөөд 14 настайдаа хамрын мэс засалд орж байсан гэдгээ илчилжээ. 

Түүнийг хүмүүс филлер ашигладаг хэмээх нь бий. Харин тэр үүнийг үгүйсгэсэн бөгөөд "Хүмүүс намайг өсвөр насныхаа нэг зургаас болоод мэс засалчийг зорьсон гэж боддог. Та бүхэн одоо 13 настай үеийнх шигээ харагддаггүй шүү дээ. Би филлер хэрэглэж байгаагүй. Энэ яриаг эцэслэхийг хүсэж байна. Би өвөг дээдсийнхээ дүр төрхийг өөрчилсөндөө харамсдаг. Тэр үед би том болохоо хүлээх хэрэгтэй байсан гэж одоо боддог" хэмээсэн байна. 

Тэр мөн нүдэндээ мэс засал хийлгээгүй гэдгээ хэлсэн бөгөөд цаашид гоо сайхны мэс засалд орох сонирхолгүй байгаагаа дурджээ. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.75.149) 2022 оны 03 сарын 17

shaampar boloo shaas

0  |  0
. (46.1.240.90) 2022 оны 03 сарын 18

Muuhai hamraa yanzluulsan ni onoson l bna shde

11  |  1
Top