Дуучин Мэрилин Мэнсон экс эхнэр болох Эван Рэичэл Вүүдийн цусыг уудаг байсан тухай мэдээ цацагджээ.
Энэ тухай түүний экс эхнэрийн тухай өгүүлэх хоёр ангит баримтат кинон дээр дэлгэрэнгүй гардаг бөгөөд тэд одоогоор шүүхийн маргаантай байгаа аж.
Хосууд 2006-2010 онд болзож, сүй тавьж байсан. Энэ хугацаанд найз бүсгүйгээ бие сэтгэлийн хувьд хүчирхийлдэг байсан Мэрилин Мэнсонд хүчирхийлүүлсэн гэх 15 эмэгтэй мөн гомдол гаргаад байгаа. Үүн дунд алдартай жүжигчид ч мөн байгаа аж.
Харин тэдний гомдлыг Мэнсоны өмгөөлөгчид эрс эсэргүүцэж байгаа бөгөөд "Энэ бол зохион байгуулалттай гүтгэлэг" гэжээ. Харин хохирогчдын зүгээс хангалттай хэмжээний нотлох баримт байгаа тухайгаа дурдсан байна.
Мэрилин Мэнсон Эван Рэичил Вүүдсийг нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгсөн. Харин Эван Рэичил түүнийг хүчирхийллийн хэргээр шүүхэд өгөөд байгаа бөгөөд гомдлоо буцаах бодолгүй байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Naadah chin uuriinhoo boowiig huhiin tuld dood taliin 2 hawirgaa awhuulj bsan shde