Дорнод аймгийн хэмжээнд бороотой өдрийн тоо багасчээ

2022 оны 03 сарын 17

Дорнод аймаг дахь “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн нээлтийн үеэр байгаль орчинг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд тулгамдаж буй асуудлуудыг танилцуулж байна.

Тухайлбал, Дорнод аймаг цөлжилтийн улсын дүнгээс 2020 оны байдлаар нийт нутаг дэвсгэрийн 57.7 хувь нь хэвийн, 37.5 хувь нь сул, 2.3 хувь нь дунд, 0.1 хувь нь хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна.

Мөн тус аймагт ордог хур тунадасны нийлбэр дундажаар 274.9 мм, 10 жил тутамд 3 мм-р тунадасны хэмжээ буурч, 2000 оноос бороотой өдрийн тоо нийт нутгаар багассан.

Дорнод аймгийн бэлчээр:

  • Байгаль, цаг уурын өөрчлөлт,
  • Дэд бүтэц дагасан төвлөрөл,
  • Малын өсөлт,
  • Бэлчээрийн зүй бус ашиглалт,
  • Хууль, эрхз үйн орчны зохицуулалт сул байгаатай холбоотойгоор доройтолд өртөж байна.

Мөн Тосон хулстай байгалийн нөөц газарт буюу Дайхарын рашааны орчимд бэлчээрийн талхагдал үүсч цагаан зээр дайжсан байдалтай байна.

Иймээс Дорнод аймагт хэрэгжих төслийн үр дүнд орон нутгийн экосистемийн тогтвортой байдал хангагдана гэсэн хүлээлттэй байгааг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хэлж байна.

Уг арга хэмжээ төсөл хэрэгжихтэй холбоотойгоор хийгдэх ажлын хэлэлцүүлгээр үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top