Оёдолчин хүн гэхээр уншигч таны санаанд эмэгтэй хүн орж байгаа байх. Тэгвэл бид энэ удаад багаасаа хувцас оёсон Б.Баянбат гуайг онцолж байна.
Түүний хувьд хоёрдугаар ангидаа ээжийгээ алдсанаас хойш гэрийн ажил хийж, ойр зуурын зүйлс оёж сурчээ.
"Эмэгтэйчүүдийн баяраар зохион байгуулдаг загварын уралдаанд эмэгтэйчүүдтэй өрсөлдөөд, түрүүлчихдэг байсан" хэмээн ярих түүнийг бид "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан #БИДНИЙ НЭГ буландаа урьсан юм.
20 жилийн турш хувцас оёж байгаа Б.Баянбат гуай одоо "Уран цамба" хэмээх өөрийн урланг нээж, гэрийнхээ хажуу өрөөнд хувцас урладаг. Захиалга их байдаг болохоор ажлаа гэртээ хийх нь амар байдаг гэнэ.
Тэрбээр дээл, хантааз эмжихдээ нямбайлан анхаарч, товч шилбийг нь маш чанга зангидах аж. Хувцас захиалж байгаа хүн бүртэй тусгайлан ярилцаж, санал бодлоо солилцоно.
Оёдолчин ахын урлан дахь хувцсыг харахад хийж буй бүхэндээ анхаарч, сэтгэлээ шингээдэг нь илт. Ингээд түүний ярилцлагыг видео хэлбэрээр дэлгэрэнгүй үзэхийг санал болгож байна.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 2 )
amjilt husei bgaa yum iim buteelch ulger durailal boldog uls olon boltugai amjilt
amjilt husie, saihan setgeltei yilchin Ahdaa