Энэ онд улсын хэмжээнд 32 мянган иргэнд үнэгүй газар өмчлүүлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 18

Засгийн газрын энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаар “Монгол улсын Иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг баталлаа. Улсын хэмжээнд 2022 онд нийт 32 мянган иргэнд 3967.8 га газрыг өмчлүүлэхээр болов.

Тодруулбал, 32,358 иргэнд 3937.3 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй, 34 иргэнд 30.50 га газрыг аж ахуйн зориулалтаар үнээр нь тус тус өмчлүүлнэ.

Үүнээс нийслэлийн хэмжээнд нийт 5538 иргэнд эзэмшиж буй 315.17 га газрыг өмчлүүлэх аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(43.242.242.59) 2022 оны 03 сарын 18

2020 оны 3 сард зуслангийн газрын эзэмших эрхээ сунгуулах гээд өргөдөл материал өгсөн. Хурлаар орох гэж 9сар болж арай гэж шийдэгдсэн, одоо захирамж нь гараагүй байна гээд 3 сар боллоо, хэдэн сар болж байж гардаг юм бол доо. Төрд ер нь ажил хийдэг хүн байдаг юм болов уу

0  |  0
Top