[БИДНИЙ НЭГ] Дасгал хөдөлгөөнд гүн дурлаж, 40 кг хассан АЛДАРТ ЭЭЖ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 24

"БИДНИЙ НЭГ" булангийн ээлжит дугаарт төрсний дараах хямралд орсон ч түүнийгээ даван туулж, 40 гаруй кг жин хасаж чадсан АЛДАРТ ЭЭЖ уридлаа. 

З.Цэцэглэн таван хүүхдийн ээж, гэрийн сайн эзэгтэй бас фитнесс модель... 


Арван сар хэвлийдээ хүн тээж, төрүүлнэ гэдэг эмэгтэй хүний амьдралын хамгийн сайхан мөч. Бас хамгийн хүнд даваа.

Хүүхдээ төрүүлсний дараах галбиргүй бие, тослогтсон арьснаасаа болж сэтгэлээр унасан хүнд өдрүүдийг өнгөрүүлж байсан хэмээн ярих З.Цэцэглэн өөрийгөө ялан дийлж, мөрөөдөл төдийхнөөр төсөөлж байсан биеэ "урлаж" чаджээ.


ВИДЕО ҮЗЭХ
 


Тэрбээр том хүүгээ 2009 онд төрүүлсэн гэнэ. Жирэмсэн болохоос өмнө 54 кг жинтэй байсан ч төрсний дараа 96 кг болсон байжээ. Учир нь кесар хагалгаагаар төрөхөд нь дасгал хөдөлгөөнийг нь хатуу хорьсон аж. Маш их жин нэмсний улмаас сэтгэл гутралд орж, гэрээсээ гарч чадахаа больсон байна. Тэрбээр "Нэг жилийн хугацаанд 42 кг нэмсэн болохоор ижилхэн хугацаанд хасаж чадна" гэж өөртөө зорилго тавьж, кардио дасгал хийж эхэлжээ.

Буцаж хэвийн жиндээ орсон ч хоёр дахь хүүхдээ төрүүлэхдээ дахиад л таргалсан гэнэ. Яг энэ хэвшлээр төрөх болгондоо таргалж, төрсний дараа буцааж жингээ хассан байна. 
 


З.Цэцэглэн 10 жилийн өмнөөс дасгал хөдөлгөөнөөр эрчимтэй хичээллэж эхэлжээ. Эхний найман жилд нь жин хасахад анхаарч кардио дасгал хийдэг байсан болсүүлийн хоёр жилд биеийн галбиртаа илүү анхаарал хандуулж, фитнессээр хичээллэх болсон байна. 

Төрсний дараах хямралд орж байсан талаараа тэрбээр "Төрсний дараа өөрийгөө толинд ч харж чаддаггүй байсан. Маш их жин нэмсэн болохоор таарах хувцас ч олдохгүй, нөхрийнхөө хувцасыг өмсөнө. Өөртөө итгэлгүй болохоор гадуур гарч, нийгмийн харилцаанд ч орж чадахгүй. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь зөөгөөд гэртээ байдаг байлаа. Одоо бодоход өрөвдмөөр амьдарч байсан байгаа юм.

Хүмүүс ч санаатай болон санамсаргүйгээр гомдмоор үг хэлдэг байсан. Нэг удаа хувцас авах гээд дэлгүүр орсон юм. Өөрийгөө таргалснаа бодолгүйгээр өмсдөг байсан загварын хувцсыг асуутал худалдагч нь намайг дээрээс доош нь харж байгаад "Наадах чинь залуу охидын хувцас... Өөрт чинь таарахгүй ээ" гэж хэлж байсан юм.  Энэ мэтчилэн муухай хандлагаас болоод өөртөө гутардаг" хэмээн таагүй дурсамжаа хуваалцсан юм. 
 


З.Цэцэглэн дасгал хөдөлгөөн хийж эхлэхээс өмнө эрүүл хооллолтын талаар ямар ч мэдлэггүй, эрүүл мэнддээ төдийлөн сайн анхаардаггүй байжээ. Харин одоо тэрбээр хүний амьдралын хамгийн чухал зүйл эрүүл мэнд гэдгийг маш сайн ойлгож авсан гэнэ. Тийм ч учраас гэрийнхэндээ амин дэмээр баялаг эрүүл хоол хийж өгч, дасгал хөдөлгөөн хийлгэж эхэлжээ. Одоо энэ гэр бүлийн гишүүн бүр ямар нэгэн спортоор хичээллэдэг. Бага охин нь уран гимнастикаар, нөхөр нь фитнессээр гэх мэт. 

Жингээ хасах зорилгоор л дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн З.Цэцэглэнгийн хувьд тайзан гарч булчингаа харуулж байгаа бодивиллдингийн тамирчин гэдэг хэзээ ч хүрч чадахгүй мөрөөдөл төдий байсан. Гэхдээ тэрбээр шантрахгүйгээр өдөр бүхэн дасгал хийснээр мөрөөдлөө зорилго болгож, түүндээ хүрч чадсан. Он гарснаас хойш гурван ч тэмцээнд орсон. Тиймээс тэр одоо өөрөөрөө маш их бахархаж байгаа.

Хүн хүсэх л юм бол хүссэндээ хүрч болдог гэдгийг харуулсан "Алдарт эх"-ийн хамгийн том түшиг тулгуур нь түүний хань. Тэрбээр "Эрүүл чийрэг биетэй, өөртөө итгэлтэй яваагийн минь ард хань минь байгаа" хэмээн бахархалтайгаар хэлж яриагаа өндөрлүүлсэн юм. 

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
B(64.119.17.53) 2022 оны 03 сарын 27

Huh hamar hiilgesen ni hurtel zorig bish gju. Uneheer uuriiguu shineer buteejee. Huh hamaraa aytaihan hiilgeech etr getsen comment ch bh shg te….buur neg duraaraa yumaa ataarhuu targan avgai nar l utasnii araas surug comment bichij bga bh gj bodloo. Hun magtaj chadahgui bol duugai l bjiii pls

0  |  0
Ariunzaya(203.91.115.51) 2022 оны 03 сарын 27

Үнэхээр их бахархаж бна ямар их хүч тэвчээр цаг хугцааг яаж ингэж их өөртөө үнэнч байж чадваа яаж өөрийгөө хайралж сурах вэ үнэхээр гайхалтай

0  |  0
Vnench(112.72.7.21) 2022 оны 03 сарын 28

Vnheer mundg bn hvnii hiceel zvtglig magth hergte\n

2  |  1
kkk(122.201.21.231) 2022 оны 03 сарын 27

Hoh hamar 2 arai hiimel bolchij

4  |  4
Mes zasala bagsagaa(69.253.43.151) 2022 оны 03 сарын 27

Mes zasalaa khamar ene teree bas ayataikhan uanzluulaach shine nuur suulgatsan uym shig yanzluulakhiiin

2  |  8
Bolormaa (174.209.34.240) 2022 оны 03 сарын 27

Gaihaltai,

3  |  0
Bolormaa (174.209.34.240) 2022 оны 03 сарын 27

Gaihaltai,

3  |  0
. (37.130.123.219) 2022 оны 05 сарын 18

Goe, mundag bna oo

4  |  0
Top