Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны Гишүүдийн хурлаас зарласан ээлжит чуулган өнөөдөр "Шангри-Ла" зочид буудалд болж байна.
Ээлжит чуулганаар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Ерөнхийлөгчийн сонгуульд Батболдын Баттүшиг (ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч), Халтмаагийн Баттулга (Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч), Энэбишийн Мөнх-Очир (Монголын буудлага спортын холбооны Дэд ерөнхийлөгч) нар нэрээ дэвшүүлснээс Х.Баттулга нэрээ татсан.
Улмаар Б.Баттүшиг 151-12 саналын ялгаагаар МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.
Х.Баттулга “Монголын Үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн өрөгдөлөөсөө татгалзаж байгааг та бүхэнд мэдэгдье. Олимпын хөдөлгөөн, олимпын байгууллага нь улс төрөөс ангид байж, спортын шудрага өрсөлдөөн, тамирчдын өндөр ур чадвар, эв нэгдлийн үзэл санааг өндөрт өрнөж явах учиртай. Би одоо улс төрийн намын сонгуульд өрсөлдөж байгаа тул нэрээ татлаа” гэж бичжээ.
Сэтгэгдэл ( 0 )