Өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагуудад Монголын Эдийн засгийн чуулган зохион байгуулагдсан. Чуулганы хүрээнд Ажиллах хүч, ажлын байрны ирээдүй хэлэлцүүлэг болсон юм.
Уг хэлэлцүүлэгт оролцсон ХНХ-ын сайд А.Ариунзаяа хэлэхдээ “Хөдөлмөрийн зах зээл дээр тулгамдаж буй асуудал бол эрэлт хэрэгцээ нэг түвшинд огтлолцохгүй байгаа явдал юм. Нээлттэй байгаа ажлын байрууд ихэвчлэн мэргэжил, ур чадвар шаардсан байдаг бол ажиллах хүчний ихэнх нь нийгмийн чиглэлээр их дээд сургууль төгссөн залуучууд байна. Иймд бид залуучуудыг ур чадваржуулах, мэргэшүүлэх шаардлагатай” гэв.
Тэгвэл уг хэлэлцүүлэгт оролцсон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл болох, “Ардын Тэтгэврийн Данс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга “Иргэд ажил хөдөлмөр эрхэлж, хөдөлмөрлөж байгаа хэрнээ улам ядуурч байна. Цалин нэмээд энэ асуудал шийдэгдэхгүй. Төр өөрөө 37 их наяд төгрөгийн үнэлгээтэй 339 компанитай. Үүнийхээ 10 хувийг хувьцаа болгоод тодорхой шалгууртайгаар иргэддээ эзэмшүүлбэл эргээд уул уурхай болон бусад салбараас гарч байгаа ашиг өгөөжийг иргэд хүртэж чадна” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )