Startup 2022: Улсын уралдааны бүртгэл үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

Шилдэг стартап залуу болон залуучуудын багт санхүүгийн дэмжлэг олгох улсын уралдааны бүртгэл үргэлжилж байна. 

Уралдааны зорилго:

Улсын хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхлэж буй залуучуудад гарааны санхүүжилт олгох, мэргэжлийн менторууд, бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авч бизнесээ илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлж, дараагийн шатны санхүүжилтийг олгох, бизнес санааг нь улсын хэмжээнд сурталчлан таниулах, цаашлаад олон улсын тэмцээнд шилдэг багаа оролцуулах зорилготой.

Уралдаанд хамрагдах үндсэн шалгуур:
 

  1. Шинэлэг санаа бүхий стартап бизнесээ эхлүүлж байгаа залуус
  2. 15-34 насны Их, дээд сургууль болон МСҮТ-ийн суралцагчид байж болно
  3. Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх ОРОЛЦОО төслийн төгсөгчид  
  4. Гарааны бизнес, бизнес эрхлэгчид эрхлэгчид


Зохион байгуулагчид:
 

  • Санаачлагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
     
  • Зохион байгуулагч: Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар
     
  • Хэрэгжүүлэгч: Стартап Маркетинг Спэйс ХХК, Стартап Монгол ТББ, JCI Монгол байгууллага


Уралдааны хугацаа: Улсын аварга шалгаруулах уралдаан нь 2022 оны 04-р сарын 01-ний өдрөөс 2022 оны 05-р сарын 05-ний хооронд зохион байгуулагдана.


Уралдаан зохион байгуулагдах үе шатууд: 


Нэгдүгээр үе: 2022.04.01 – 04.17

  • Бүртгэл, анкет


Хоёрдугаар үе: 2022.04.18 – 04.30
 

  • Эхний чиглүүлэг сургалт /Бүртгүүлсэн бүх багууд хамрагдана/
  • “Speed pitch” 1-р шатны сонгон шалгаруулалт /Онлайн, 40 баг/
  • Онлайн менторинг /шалгарсан 40 баг/
  • “Competitive pitch” 2-р шатны сонгон шалгаруулалт /Онлайн, шилдэг 12 баг/

 

Гуравдугаар үе: 2022.05.01 – 05.05
 

  • Онлайн менторинг /шилдэг 12 баг/
  • “Final pitch day” эцсийн шалгаруулалт


Шагналын сан:

Улсын аваргад шалгарсан эхний 6 багт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр нийт 99,000,000 төгрөгийн санхүүжилтийг олгоно.

 

  • 1-р байр 1 баг: 20,000,000 төгрөг
  • 2-р байр 2 баг: 17,000,000 төгрөг /баг тус бүр/
  • 3-р байр 3 баг: 15,000,000 төгрөг /баг тус бүр/
     

Нэмэлт шагнал: Үндэсний ялагчаар тодорсон нэг багийг 2022 оны 05 сард болох JCI байгууллагын Ази, Номхон далайн бүсийн чуулганы хүрээнд зохион байгуулагдаж буй Creative Young Entrepreneur (CYE) уралдаанд улсаа төлөөлөх оролцох эрх болно.


Бүртгүүлэх холбоос: Энд дарна уу

Мэдээлэл авах дугаар: 9934-1676

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top