Энэ 7 хоногт болсон Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнээс ханш, инфляц хэзээ тогтвортой байх талаар асуусан юм.
Тэрбээр “Бид сайн шийдэж чадахгүй бол инфляц цааш улам нэмэгдэнэ. Дараагийн асуудал бол ханш. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өөрийг нь хүмүүс шүүмжиллээ гээд шүүх цагдаа, эрүүгийн цагдаа, дүүргийн цагдаа гэх мэт бүгдээр нь явж байхаар наад ханшаа хэрхэн зөв болгох вэ гэдэг дээр анхаарлаа хандуул. Монгол Улс хэзээ хоёр ханштай байсан юм бэ. Энэ ханш импортын бараагаар дамжиж Монголд инфляц болж яваа ханшийн уналт.
Тэгэхээр Б.Лхагвасүрэн ханшаа хэзээ цэгцлэх вэ. Хэзээ хоёр ханшаа болих вэ. Хэзээ бодлогоо зөв болгох вэ. Ханшны байдлыг хэзээ тогтворжуулах вэ. Тээвэр хэзээ хэвийн болох вэ. Иргэд ханш хязгаартай өгдөг асуудлыг зогсоож өгөөч хэмээн хэлээд байна. Би бүлгийн хурал дээр хэлсэн. Л.Халтар болон Б.Лхагвасүрэнд хариуцлага тооц гэж. Одоо дахиад хэлж байна. Хариуцлага тооцохгүй удах тусам энэ асуудал угжирч, хүндэрнэ. Мэддэг хүнийг салбарт нь тавьж явахгүй бол мэдэхгүй хүнээр дамжсаар улс орон дууслаа, инфляц ч нэмэгдсээр байна.
Та бүгд эргээд хараарай, үзээрэй. Өнгөрсөн оны аравдугаар сард инфляц нэмэгдэнэ хэмээн яриад байхад л арга хэмжээ аваагүй” гэв. Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Төв банк мөнгөний бодлогоороо өнөөдрийн нийлүүлэлтийн шинжтэй инфляцад шууд авах арга хэмжээ байхгүй” хэмээлээ. Үүний дараа Ч.Хүрэлбаатар “Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч өө, та дахиад л үлгэрээ давтаж байна. Мөнгөний бодлого инфляцад огт хамаагүй гэж амнаас чинь яаж гарч чадаж байна аа. Чи бол эдийн засагч хүн биш. Хүнд өвчтэй өвчтөнд мэргэжлийн эмч хагалгаа хийдэг болохоос мэргэжлийн хяналтын байцаагч хийхгүй. Ийм буруу зүйл хийж явсаар улс орны эдийн засгийг унагааж байна шүү гэдгийг би удаа дараа хэлж байгаа. Дахиад ч хэлье. Энэ байдлаараа бид мөд нар үзэхгүй. Би чиний оронд байсан бол аль хэдийн өргөдлөө өгөөд Монголын төрөөс зайлна. Чи 3.4 сая хүний амьдралыг там болгочихоод ичихгүй яаж сууж чадаж байна аа. Болих хэрэгтэй” хэмээн хэлсэн юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Тэгээд мэддэг хүнийг нь ажиллуулаасай!\nАрд иргэд бид туйлдаж бна шүү
Хүрэлбаатар хэлж байгаа болохоос биш уг нь үнэн шүү.\n\n\n
чи эдийн засагч юмуу? нохойн баас. сангийн яамыг аваад чи юу хийсэн юм бэ? идэж ууснаас өөр юу хийв аюурсайхан чамайг юуч зааж чаддаггүй багширанцар байсан гэж тодорхойлж байсаныг санаж байна.
Хүрэлбаатар бол эр хурга, Лхагваа нь охин ишиг бололтой дог оо