"Шивээ хүрэн" боомтыг нээх асуудлыг хэлэлцлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн "Шивээ хүрэн" хилийн боомтод ажиллаж байна.

Экспортын хоёр дахь том боомт "Шивээ хүрэн" хилийн боомтын үйл ажиллагаа нь зогссоноос хойш зургаан сарын хугацаа өнгөрч байна. 

Тус боомтыг нээх, гадаад худалдааг тогтворжуулах, цаашид Хятад улсын талаас тавьж байгаа шаардлагад нийцүүлэн зохион байгуулалт хийх, автомат удирдлагатай тээврийн хэрэгсэл зэрэг борлуулалт тээвэрлэлтийн шинэ технологи нэвтрүүлэх асуудлаар ажлын хэсэг БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, Хөх хотын консул С.Батхуяг нартай цахим хурал хийж, мөн боомтын одоогийн нөхцөл байдалтай танилцаж байна.

Дөрөвдүгээр сарын 20-ны дотор Хятад улсын талаас шуурхай бүлэг "Сэхээ" боомтод ажиллаж, цар тахлын эсрэг халдвар хамгааллын бэлэн байдлыг шалгана гэдгийг консулын зүгээс онцоллоо.

Хятадын Засгийн газраас буцалтгүй тусламжаар орж ирэх 5 PCR лабораторийн хоёрыг нь "Шивээ хүрэн"-д байрлуулах барилга байгууламжийг яаралтай шийдвэрлэхийг сайдын зүгээс Өмнөговь аймаг болон Хил хамгаалах ерөнхий газарт үүрэг чиглэл болгосон байна. 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(139.5.216.171) 2022 оны 04 сарын 15

Рекламдаад байлгүй шууд л нээх чиглэлээрээ ажиллаачээ, тэгнэ ингэнэ, тэгж байна ингэж байна гээд л яриад л явах юм. Хийчихлээ, нээчихлээ, болчихлоо, бүтээчихлээ, үйл ажиллагаа нь жигдэрчихлээ гэх мэт мэдээ мэдээлэл сонсох юмсан.

0  |  0
Top