Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2022 оны гуравдугаар сард атны үнэ 1.4 сая төгрөг болж, өмнөх сараас 29.7 мянган төгрөгөөр өсжээ. Харин соёолон үрээний үнэ 1.1 сая төгрөг болж, өмнөх сараас 3.9 мянган төгрөг, хязаалан гунынх 1.3 сая төгрөг болж, өмнөх сараас 2.6 мянган төгрөгөөр тус тус буурчээ.
НАС ГҮЙЦСЭН МАЛЫН ДУНДАЖ ҮНЭ (сум), 2022 оны 3 дугаар сард, мянган төгрөгөөр
Эр хонины үнэ 218.2 мянган төгрөг болж, өмнөх сараас 4.3 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 156 мянган төгрөг болж, өмнөх сараас 1.9 мянган төгрөгөөр өссөн байна.
Эр хонины үнэ гуравдугаар сард Улаанбаатар хотод хамгийн их буюу 300 мянган төгрөг болж, өмнөх сараас өөрчлөлтгүй байна. Харин Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 172.3 мянган төгрөг болж, өмнөх сараас 3.1 мянган төгрөгөөр буурчээ.
Сэтгэгдэл ( 0 )