Үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн тоо 5.8 хувиар өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

Статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй хуулийн этгээдийн тоо 2022 оны эхний улиралд 231.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 25.5 мянга буюу 12.4 хувь, өмнөх оны эцсээс 2.9 мянга буюу 1.3 хувиар тус тус нэмэгджээ.

Хуулийн этгээдийн 180.4 мянга буюу 78 хувь нь компани, 40.3 мянга буюу 17.4 хувь нь бусад төрлийн хуулийн этгээд, 5.4 мянга буюу 2.3 хувь нь нөхөрлөл, 4.7 мянга буюу 2.0 хувь нь хоршоо, 0.5 мянга буюу 0.2 хувь нь ТӨҮГ, ОНӨҮГ байна.

Бизнес регистрийн санд бүртгэлтэй нийт хуулийн этгээдийн 177.8 мянга буюу 76.9 хувь нь нийслэл Улаанбаатар хотод, 18.9 мянга буюу 8.2 хувь нь Төвийн бүсэд, 16.1 мянга буюу 7  хувь нь Хангайн бүсэд, 12.1 мянга буюу 5.2 хувь нь Баруун бүсэд, 6.3 мянга буюу 2.7 хувь нь Зүүн бүсэд бүртгэлтэй байна гэж ҮСХ-ноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top