Хилийн чинадад хөдөлмөр эрхлэхээр зуучлагдсан иргэдийн тоо 249-өөр нэмэгджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 17

Монгол Улсаас энэ оны нэгдүгээр улиралд БНСУ-д 377 иргэн, Япон Улсад 26 иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр зуучлагдан очжээ.

Хилийн чинадад ажил эрхлэхээр зуучлагдсан иргэдийн тоо өмнөх улирлаас 249 хүнээр буюу 2.6 дахин өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхлэхээр зуучлагдсан иргэдийн 357 нь эрэгтэй, 46 нь эмэгтэй байна. Зуучлагдсан иргэдийн 42.4 хувь нь 30-34 насныхан, 25.1 хувь нь 25-29 насныхан байгаа бол  0.7 хувь нь 45-49 насныхан байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top