“MONGOLIAN JEWELLERY & METAL EXPO-2022” үзэсгэлэн 3 дахь өдрөө үргэлжилж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 17

Монголд анх удаа үнэт металл, үнэт чулуугаар бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, урлагч,  гоёл чимэглэлийн худалдаа эрхлэгч албан байгууллага, иргэд нэг дор чуулсан арга хэмжээ зохион байгуулагдаж буйг өнгөрсөн баасан гарагт тодотгон мэдээлсэн билээ.

Тэгвэл “МИШЭЭЛ ЭКСПО” олон улсын худалдааны танхимд энэ сарын 15-ны өдөр эхэлсэн  “MONGOLIAN JEWELLERY & METAL EXPO-2022” үзэсгэлэн арга хэмжээ гурав дахь өдрөө үргэлжлэн зохион байгуулагдаж байна.

Үнэт металл, үнэт чулуун  бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт оролцогчдыг идэвхжүүлэх, мэргэжлийн оролцогчдыг нэгдсэн мэдээ, мэдээллээр хангах, бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой уг арга хэмжээг "Үнэт металлын үндэсний холбоо”,  “Мишээл Экспо ХХК” санаачилсан юм.

Монгол Улсын Засгийн газраас олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай олон тулгуурт эдийн засгийг бий болгох, дунд болон урт хугацааны хөжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох түүний тулд бүтээлч үйлдвэрлэл тэр дундаа хүний бүтээлч сэтгэлгээ, оюун ухаанаас гарсан соёл, урлагийн бүтээл, бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, үндэсний агуулгатай, инновац шингэсэн Монгол брэндийг дэмжин хөгжүүлэх чиглэл баримтлаж байгаа билээ. 

Түүнчлэн “MONGOLIAN JEWELLERY & METAL EXPO-2022” үзэсгэлэн арга хэмжээ нь төр засгийн зүгээс барьж буй бодлоготой нийцэж буй учраас Соёлын яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо,  Стандарт, хэмжил зүйн газар зэрэг төрийн байгууллагууд уг арга хэмжээг  бодлогын хувьд дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Үзэсгэлэн, арга хэмжээний зохион байгуулагчаар  “Түмэн Эрдэнэс Холбоо”, “Алт арилжаалагчдын холбоо”, “Эвт холбоо” НҮТББ, “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”,   "Planet gold Mongolia" зэрэг байгууллагууд ажиллаж байна.

Үзэсгэлэнд оролцогчид
 

  • Олон улсын үнэт эдлэл, аксессуарийн брэндүүд
  • Үнэт эдлэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дотоодын аж ахуй нэгж, иргэд
  • Уран дархчуудын үнэт бүтээлүүд
  • Бриллиант, алт, цагаан алт, монетон гоёлууд
  • Сувдан, Шүрэн, Чулуун гоёлууд
  • Гар урлал, бүх төрлийн аксессуари
  • Арилжааны банк, ББСБ, зээлийн аппликейшн зэрэг нийт 70 байгууллага, иргэд оролцож байна.


“МИШЭЭЛ ЭКСПО” олон улсын худалдааны танхимд гурав дахь  өдрөө  үргэлжлэн зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэнг зорин очсон үйлчлүүлэгчид  дараах боломжуудын эзэн болох боломжтой юм.

 

  • "100.000 төгрөг" тутмын худалдан авалтад 1 сугалаатай. Сугалааны супер азтан #Cymbol fine_Jewelry-н Хос "ДАЙМОНД БӨГЖ" ний эзэн болно.
     
  • LendMN app-аар хүссэн бүтээгдэхүүнээ урьдчилгаа 0, зээлийн хүү 0 нөхцөлөөр худалдан авах үйлчилгээ.
     
  • Хуучин үнэт эдлэлийн арчилгаа, өнгөлгөөний талаарх зөвлөгөө
     
  • Уран дархны үнэт эдлэлийн хэлбэр дүрс өөрчлөх засах
     
  • Хуурамч бүтээгдэхүүнийг хэрхэн таних гэх мэт зөвлөгөөнүүдийг авахаас гадна, Үзэсгэлэнгийн үеэр байгууллагууд хэрэглэгчдэдээ зориулан 10%-35%-ийн хямдралтай, урамшуулалтай бэлэгтэй худалдааг зохион байгуулж байна.

Үзэсгэлэн, форумын ивээн тэтгэгчээр “Planet Gold Mongolia” ХХК, Сүпер азтанг ивээн тэтгэгчээр “Симбол файн жюллери ХХК” оролцож байгаа юм.
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top