НӨАТ-ын буцаан олголтыг ирэх ДАВАА гарагт олгоно

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 22

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг улирал тутамд нэг удаа олгодог билээ. Ингэхдээ нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлын буцаан олголтыг долоодугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай. Тэгвэл нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс буюу ирэх даваа гарагт иргэдийн дансанд шилжүүлнэ гэдгийг Татварын ерөнхий газраас мэдэгдлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top