Дорнод аймгийн Халхгол сумын нутагт 2022 оны дөрөвдүгээр сарын 18-ны орой хээрийн түймэр гарч, улмаар гал түймэр өргөн хүрээг хамарч тархах эрсдлээс сэргийлэх, ногоон тал, бэлчээрийг хамгаалах үүднээс "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК нь үндсэн болон гэрээлэгч компаниудын ажилчдыг цуглуулан 51 хүн, төрөл бүрийн 14 машин, 80 гаруй гал унтраах хэрэгслийг дайчлан гаргаж, гал унтраах багийг хурдацтай зохион байгуулж ажиллажээ.
Түүнчлэн "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-аас Гал унтраах ангитай холбоо барьж GPS ашиглан гал гарч буй газрыг тогтоож машин очих замыг оновчтой төлөвлөж, бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлага, зөвлөмжийг дагаж ажилласан байна. Гал унтраах шуурхай төлөвлөгөөний дагуу галыг эхлээд салхин гал унтраагуураар унтрааж, дараа нь үлдсэн галыг галын хор, хүрзээр унтраан түргэн шуурхай ажиллаж, эхний галыг 20:30 цагт амжилттай унтраажээ.
22 цагийн турш 700 орчим кмзамыг машинаар туулж, гал унтраах хүнд техникийг үүрэн 30 гаруй км замыг явганаар туулж, хятад, монгол ажилчид нэгдэж, аж ахуйн нэгж, орон нутгийнхан хамтдаа мөр зэрэгцэн тэмцэж, гал унтраах ажлын ард гарч амжилттай гарч чадсан юм.
Дорнод аймгийн Халхгол сумын нутагт 2022 оны 4 сарын 18-ны орой хээрийн түймэр гарч, улмаар гал түймэр өргөн хүрээг хамарч тархах эрсдлээс сэргийлэх, ногоон тал, бэлчээрийг хамгаалах үүднээс "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК нь үндсэн болон гэрээлэгч компаниудын ажилчдыг цуглуулан 51 хүн, төрөл бүрийн 14 машин, 80 гаруй гал унтраах хэрэгслийг дайчлан гаргаж, гал унтраах багийг хурдацтай зохион байгуулж ажиллажээ.
Түүнчлэн "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-аас Гал унтраах ангитай холбоо барьж GPS ашиглан гал гарч буй газрыг тогтоож машин очих замыг оновчтой төлөвлөж, бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлага, зөвлөмжийг дагаж ажилласан байна. Гал унтраах шуурхай төлөвлөгөөний дагуу галыг эхлээд салхин гал унтраагуураар унтрааж, дараа нь үлдсэн галыг галын хор, хүрзээр унтраан түргэн шуурхай ажиллаж, эхний галыг 20:30 цагт амжилттай унтраажээ.
22 цагийн турш 700 орчим кмзамыг машинаар туулж, гал унтраах хүнд техникийг үүрэн 30 гаруй км замыг явганаар туулж, хятад, монгол ажилчид нэгдэж, аж ахуйн нэгж, орон нутгийнхан хамтдаа мөр зэрэгцэн тэмцэж, гал унтраах ажлын ард гарч амжилттай гарч чадсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
haha medee u?