Мөнгөний нийлүүлэлт 26.5 их наяд төгрөгт хүрчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 26

Mөнгөний нийлүүлэлт /М2/ энэ оны гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар өсөж,  26.5 их наяд төгрөгт хүрчээ. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийн 5.6 нэгж хувийг төгрөгийн харилцах, 2  нэгж хувийг гадаад валютын харилцах, -2.6 нэгж хувийг төгрөгийн хадгаламж, -0.7 нэгж хувийг гадаад валютын хадгаламж тус тус бүрдүүлжээ.

Өмнөх сартай харьцуулахад мөнгөний нийлүүлэлт 246.5 тэрбум төгрөгөөр өсөхөд иргэд, хувийн байгууллагын гадаад валют, төгрөгийн харилцах болон гадаад валютын хадгаламж тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top