Өнөөдөр /2022.04.26/ Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар цахим талбарт 48 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлжээ.
Своп, форвард арилжаагаар банкууд 2 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн форвард хэлцэл, 10.0 сая ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлжээ. Харин Монголбанк саналыг биелүүлээгүй аж.
Тодотгоход, Монголбанк дөрөвдүгээр сарын 1-19-ний өдрийн хооронд валютын дуудлага худалдаагаар 444.3 сая ам.доллар зах зээлд нийлүүлсэн.
Тэгвэл үүнээс хойш 21-ний өдөр 73.7 сая ам.доллар, 26-н буюу өнөөдөр 48 сая ам.доллар нийлүүллээ.
Ингэснээр дөрөвдүгээр сар гарснаас хойш 8 удаагийн дуудлага худалдаагаар нийт 566 сая буюу хагас тэрбум давсан ам.доллар нийлүүлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )