Олон Улсын Валютын сангийн ажлын хэсэг ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 28

Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан болон Сангийн яамны удирдлагууд ОУВС-ийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

ОУВС-ийн Ажлын хэсэг 2022.04.28-2022.05.04-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах бөгөөд Сангийн яам, Монголбанктай хамтарсан нээлтийн уулзалтаа хийлээ. Ажлын хэсгийн айлчлалын үеэр улс орны эдийн засаг, төсөв болон санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын хандлагыг тодорхойлох чухал ач холбогдолтой уулзалтууд болох юм.

Тухайлбал Сангийн яам, Монголбанк, УУХҮЯ, ХНХЯ, СЗХ, Хадгаламжийн Даатгалын Корпораци, Монгол Улсын Хөгжлийн банк, Эрдэнэс Монгол зэрэг төрийн болон төрийн өмчит байгууллагуудаас гадна Рио Тинто, Хаан банк зэрэг хувийн секторын төлөөллүүдтэй уулзахаар төлөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ази (202.126.89.11) 2022 оны 04 сарын 28

Долларын ноёрхол үгүй болох хэрэгтэй

0  |  0
Иргэн(202.9.47.44) 2022 оны 04 сарын 28

ОУВС, ДОЛЛАРЫГ Л ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАЙЛГАХ ЗОРИЛОГТОЙ БАЙГУУЛЛАГА . МОНГОЛ ШИГ ЖИЖИГХЭН УЛСАД ЖООХОН АХИУ ДОЛЛАР ӨГЧИХӨД Л ХАНШ НЬ СУЛАРЧИХ УЧИР ТУНГИЙН НЬ ТААРУУЛААД Л БАГА БАГААР Л ӨГДӨГ

1  |  0
зочин(124.158.64.135) 2022 оны 04 сарын 28

Амин тариа хэрэгтэй л болж байх шиг байна. Манайх ч яахав хуучин туршлага байгаа.Гэхдээ энэ байгууллага яг хэлсэн хэмжээндээ мөнгөө өгдөггүй яаж ийж байгаад сунжруулдаг,үүнийгээ судалж байна гэдэг ”явдал” бий.Холын бодлого нь ойлгууштай юм билээ

2  |  0
Top