Түүнийг Ж.Пүрэвээ гэдэг. Багшийн дээдийн Нүхэн гарцын урд жин үздэг түүнтэй хэсэгхэн хором ярилцсан юм.
Эмээ одоо 71 настай. Хөдөө мал маллан амьдарч байгаад 20 жилийн өмнө хүүхдүүдээ бараадан, Улаанбаатарт иржээ. Ганц хүүтэй бөгөөд хүү бэр хоёр нь хөдөлмөр эрхлэх чадамжгүй учир амьдрахын эрхээр зургаан жилийн турш 200 төгрөгөөр жин үзэн сууж байна.
ВИДЕО ҮЗЭХ:
Ж.Пүрэвээ эмээ одоо ач охинтойгоо хамт амьдардаг. Тэд өглөө гэрээсээ хамт гарч, орой хамт харьдаг. Охин нь хичээлдээ явахын өмнө эмээгээ нүхэн гарцын урд талын "ажил"-д нь хүргэж өгнө. Орой хичээлээ тараад ирж авна. Харин эмээ оройн хоолны мөнгөө олох гэж өдөр нь хоол ч идэхгүй суудаг гэнэ. Тэгээд л өдөр нь олсон мөнгөөрөө орой талх, өндөг гэртээ авч ордог аж.
Биднийг 16 цагийн алдад очиход эмээ гартаа 1500 төгрөг орчим бололтой хэдэн ширхэг зуун төгрөг барьж суугаа харагдлаа. Өнөөх хэдэн зуутаа харуулаад "Өдөржин суугаад олсон орлого маань энэ. Амьдрал тун хатуу байна" хэмээв.
Тэрбээр "Өмнө нь жингээ тавиад суухад олны буянд болдог л байлаа. Гэтэл энэ жил орлого муу байна. Өглөөнөөс хойш суугаад энэ. Өдөр нь хоол идэхгүй ингээд суудаг юм. Гэхдээ бас олны буян оломгүй далай гэж зарим хүмүүс ундаа, халуун цай бариад ирдэг.
Одоо охин маань хичээлээ тараад намайг ирж авна. Олсон хэдэн төгрөгөөрөө ганц өндөг аваад харина. Очоод өндгөө шарж идээд л хононо доо.
Махны үнэ дийлэхгүй болохоор ойрдоо мах авахгүй байгаа. Талх, цагаан будааны үнэ өсөөд бараг 4000 төгрөг хүрчихлээ. Хүнс ийм үнэтэй байхад ядуу хүн яаж амьдрах вэ. Монголын амьдрал тун хатуу байна. Хатуугийн цаана хатуу байна" хэмээн ярьж байлаа.
Сэтгэгдэл ( 4 )
тэр хүү бэр нь яагаад ажил хийх чадваргүй гэж.тийм бол групп,халамж гээд юм байх ёстой биш үү.эсвэл архины хамааралтай гарууд уу.итгэхэд бэрх юм.өөрөө бага ч гэсэн тэтгэвэр авдаггүй юм уу
Ж.ПҮРЭВЭЭГИЙН ХҮҮ БЭР 2 АЖИЛЛАХ ЧАДВАРГҮЙ НЬ УЛСААС ТОГТООГДСОН БОЛ ТЭР 2-Т УЛСААС ДОР ХАЯЖ АМЬЖИРГААНЫ МӨНГӨ ӨГДӨГ ХУУЛЬТАЙ БАС ӨӨР ОЛОН ХӨНГӨЛӨЛТ ДЭМЖЛЭГ ӨГДӨГ ХУУЛЬТАЙ ЖУРАМТАЙ УЛС ШҮҮ МОНГОЛ УЛС МИНЬ!
ИРГЭН Ж. ПҮРЭВЭЭ ХУДЛАА ШААЖ БАЙНА! ЭНЭ ХҮНД МОНГОЛ УЛСААС ТЭТГЭВЭР ОЛГОДОГ. МӨН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВДАГ! БАС НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ХЯЗГААРЛАЛТГҮЙ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗОРЧИХ ЭРХТЭЙ. ЖИЛД НЭГ УДАА НИЙГМИЙН ДААТГАЛААС ТӨЛӨӨД СУВИЛАЛД АМРАХ ЭРХТЭЙ! ТЭГЭЭД ДЭЭР НЬ ӨӨРӨӨ ХУВИАРАА ОРЛОГО ОЛЖ БАЙНА! ЭНЭ ХҮН БОЛОМЖИЙН АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ УЛС БҮРДҮҮЛСЭН. ХАРИН АЖИЛ ХИЙХ ЧАДВАРГҮЙ МӨРТЛӨӨ БАС ӨӨРТЭЙГӨӨ ТААРСАН АЖИЛЛАХ ЧАДВАРГҮЙ АВГАЙ АВСАН ХҮҮ БЭР 2-ОО ТЭЖЭЭХ ҮҮРЭГ Ж.ПҮРЭВЭЭД БАЙХГҮЙ!
Ene tur Arai dendsen.uls yumaa ard tumnee. Harj. Uzhee bolson. Uls Yuma. Duureg horoonii garga nar yag ymar ajil hiideg yum be thuuhun ard tumnee ulsguj zovoohgui avaad yavj chadahgui yum aa mgl tur novch yum aa heleh muu ug alga daa.