3091.41 төгрөгийн ханшаар 42 сая ам.доллар худалджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 04

Монголбанк өчигдөр /2022.05.03/ гадаад валютын дуудлага худалдаагаар  цахим талбарт 42 сая ам.долларыг 3091.41 төгрөгийн ханшаар нийлүүлжээ.

Банкууд 2 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн форвард хэлцэл, 10 сая ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлснийг  биелүүлээгүй аж.

Сануулахад, Монголбанк  дөрөвдүгээр сард Гадаад валютын улсын нөөцөөс нийт 682.5 сая ам.долларыг цахим талбараар дамжуулан зах зээлд нийлүүлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top