Дэлхийн банкны “Бүс нутаг дахь дайн” тайлангийн тооцоогоор Украины эдийн засаг энэ онд 45.1 хувиар агших төлөвтэй байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Украины фирмүүдийн тэн хагасаас илүү хувь нь үйл ажиллагаагаа зогсоогоод буй юм.
Украины Хар тэнгисээр хийдэг тээвэрлэлт зогссон нь үр тарианы экспортын 90 хувь, нийт экспортын тэн хагас нь зогсох шалтгаан болоод байна.
Дэлхийн банкны урьдчилсан таамаглалаар ОХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 онд Өрнөдийн орнуудын авсан санхүүгийн хориг арга хэмжээнүүдийн улмаас 11.2 хувиар буурах төлөвтэй байна.
Эдийн засагчдын тооцоолол, төсөөллөөр Украин, Беларусь, Молдаваас бүрдсэн Зүүн Европын бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүн дайн, худалдааны тасалдлаас үүдэн энэ онд 30.7 хувиар буурах төлөвтэй байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
Эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалсан цагт эргээд босно оо, босохдоо бүүр хүчтэй болж сэргэнэ ээ. Амжилт