[БИДНИЙ НЭГ] Зургаан жил нүхэн гарцанд сууж буй ХУУРЧ ӨВӨӨ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 05

С.Жаргалсайхан гуай Увс аймгийн уугуул. Нутгаасаа гарч, нийслэлд ирээд 25 жил болжээ. Харин зургаан жилийн өмнөөс нүхэн гарц дотор морин хуур тоглож сууна.

“Хөл муутай, хөгшин настай намайг хэн ч тоож ажилд авахгүй шүү дээ. Тэгэхээр морин хуураа тоглоод амьдралаа залгахаас өөр аргагүй” хэмээн ярих тэрбээр өдөржин суугаад олсон мөнгөөрөө талх, сүүгээ аваад гэртээ ордог гэнэ.

Хүйтэн шалан дээр өдөржин суухдаа "Олны хайран дунд болж л байна" хэмээн ярих морин хуурч өвөөгийн яриаг хүлээн авч үзнэ үү. 

ВИДЕО ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
РАВДАН(66.181.160.29) 2022 оны 05 сарын 05

МӨНГӨ ОЛОХ ЮМ ХИЙЖ Л БАЙВАЛ ТЭР ЧИНЬ АЖИЛ! ЭНЭ АЖЛААСАА ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ БОЛ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ!

0  |  0
Top