Койн худалдаж авсан иргэд хохирлоо гэх мэдээллийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Койн аваад хохирсон иргэд хохирлоо барагдуулах хууль, эрх зүйн орчин байна уу?
-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хоёрдугаар сарын 25-наас мөрдөгдөж байгаа. Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш дөрвөн сарын дотор аливаа виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэхгүй.
Бэлтгэл ажил хангах, журам боловсруулах ёстой. Санхүүгийн зохицуулах хороо зургаадугаар сарын 25-наас виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэнэ.
Санхүүгийн зохицуулах хороо койн бүртгэхгүй. Хуулиараа койныг бирж өөрөө бүртгэж авна. Санхүүгийн зохицуулах хороо энэ бүртгэлд оролцохгүй.
-Хохирсон иргэд хаана хандах вэ?
-Санхүүгийн зохицуулах хороонд хандах боломж байхгүй. Бүртгэгдсэн цагаас хойш виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн койнтой холбоотой зарим нэг зохицуулалтыг хийх боломжтой болно.
Одоо зах зээлд гарсан койныг төр бүртгээгүй. Иргэд гарсан үр дагаварыг өөрсдөө хүлээнэ. Санхүүгийн зохицуулах хорооноос койныг зохицуулах хууль батлагдаагүй тухай 18 удаа анхааруулсан.
Сэтгэгдэл ( 0 )