Энэ онд ОХУ газрын тос, байгалийн хийн экспортоор 321 тэрбум ам.долларын ашиг олно гэсэн тооцооллыг Bloomberg мэдээлэв. Украинд явуулж буй цэргийн ажиллагааны улмаас ОХУ барууны хориг арга хэмжээнүүдэд өртөөд байгаа ч нефть, хийд бүрэн хэмжээний хориг тавигдаагүй нөхцөлд хатуу валютын урсгал тасрахгүй гэж шинжээчид үзэж буй юм.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ эдийн засгийн тогтвортой байдлаа хангахаар онцгой байдлын зардлын нөөцөө 3.52 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх болсноо өнгөрсөн сард мэдэгдсэн. Нөөцийг нэмэгдүүлэх гол эх үүсвэр нь энэ оны нэгдүгээр улиралд тус улсад орж ирсэн 271.6 тэрбум рублийн эрчим хүчний нэмэлт орлого хэмээн Засгийн газар нь мэдээлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )