Энэ 7 хоногт Төв банк 82 сая ам.доллар худалдлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 06

Монголбанк өчигдөр /2022.05.05/ гадаад валютын дуудлага худалдаагаар 3098.30  төгрөгийн ханшаар 40 сая ам.доллар банкуудад нийлүүлжээ.

Своп, форвард арилжаагаар банкууд 2 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн форвард хэлцэл, 10.0 сая ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлснийг биелүүлээгүй аж.

Энэ долоо хоногийн мягмар гарагийн дуудлага худалдаагаар Монголбанк 3091.41 төгрөгийн ханшаар 42 сая ам.доллар нэг ханшаар нийлүүлсэн юм.

Тэгэхээр энэ долоо хоногт хоёр удаагийн дуудлага худалдаагаар нийт 82 сая ам.доллар нийлүүллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(150.129.143.47) 2022 оны 05 сарын 06

Монгол банк төрийн мэдлээс гарчихсан юм биш үү...

0  |  0
Top