АИ-92 шатахууны 34 хоногийн нөөц байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 09

Улсын хэмжээнд  энэ сарын 5-ны өдрийн байдлаар нийт 134,246 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 10,724 тонн, АИ-92 автобензин 45,559 тонн, АИ-95 автобензин 5,498 тонн, дизелийн түлш  69,461 тонн байна. Хоногийн хэрэгцээгээр тооцвол АИ-92 автобензиний 34, АИ-95 автобензиний 41 хоногийн, А-80 автобензиний 64, дизель түлшний 25 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 68,418 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,798 тонн, АИ-92 автобензин 26,378 тонн, дизель түлшний 30 хоногийн буюу хэвийн нөөцтэй байгаа аж.

Манай улс он гарсаар нийт 549.8 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 12.8 мянган тонн, АИ-92 автобензин 194.9 мянган тонн, АИ-95/98 автобензин 11.1 мянган тонн, дизель түлш  273.0 мянган тонн, онгоцны түлш 17.6 мянган тонн, бусад  түлш 40.3 мянган тонн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top