ЗТХЯ: Чойр өртөөнд нүүрс хуримтлагдсанаас болж иргэдийн эрх зөрчигдөж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 09

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар энэ оны гуравдугаар сарын 31-ний өдрийн тушаалаараа Цогтцэций-Чойр чиглэлийн нүүрс тээврийн замыг хаасны улмаас нүүрсний экспортын гацаа үүсээд байна гэсэн мэдээллийг  тээвэрчдийн төлөөлөл өгч байсан.

Тэгвэл яамны зүгээс нүүрс тээврийн жолооч нар уг чиглэлийн тээврийг зогсоосон гэж мэдэгдэж буй юм. 

Өнөөдөр /2022.05.09/ ЗТХЯ-наас мэдээлэл өгөхдөө,  гуравдугаар сарын 31-нээс хойших хугацаанд Цогтцэций өртөөнөөс гурван галт тэргээр, 150 вагон, 9506,2 тонн экспортын нүүрсийг 300 нурмаг ачаа ачих зориулалттай чингэлгээр тээвэрлэн БНХАУ-ын талд хүлээлгэн өгөөд байна гэж мэдээллээ.

Чойр өртөөнд Таван толгойн бүлэг ордоос ачуулсан  620 мянга гаруй тонн нүүрс одоогоор  хуримтлагдаад байгаа аж. Үүний улмаас  нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж, нутгийн удирдлага иргэд байнгын эсэргүүцэл илэрхийлж байгаа гэж ЗТХЯ-ны мэдээлэлд дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top