2022 оны эхний улирлын байдлаар нийслэлийн хэмжээнд зарагдаж байгаа орон сууцны үнийн судалгаагаар мкв шинэ байрны борлуулалтын үнэ Баянзүрх дүүрэгт хамгийн өндөр үнэтэй буюу 3.650.000 төгрөг байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Энканто”, “Хүннү 2222” хороолол болон шинэ гүүр орчмын шинэ орон сууцны үнээс шалтгаалж ийм үнэтэй байгаа. Харин Хан-Уул дүүрэгт борлуулж байгаа нийт орон сууцны борлуулалтын дундаж үнэ нь 3.300.000 төгрөг орчим байна.
Хэдийгээр Зайсан, Яармаг, Нүхт орчимд орон сууцны мкв-ын үнэ 3-7 сая төгрөг байгаа боловч Нисэх, Био орчмын алслагдсан хороодын орон сууцны үнэтэй харьцуулж гаргахад Баянзүрх дүүргийн дунджаас бага гарчээ.
Зургаан дүүргийн хэмжээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтад орсон орон сууцны мкв-ын дундаж үнэ 2.650.000 төгрөг байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 40-өөд хувиар өссөн үзүүлэлт гэдгийг Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү хэллээ.
Төсөл хэрэгжүүлэгч компаниуд төслийн байршил дахь гэр хорооллын иргэдийн дунджаар 700 мкв газрыг газар өмчлөгч, эзэмшигч иргэдтэй нь тохиролцсоны үндсэн дээр 100-120 мкв орон сууцаар сольж байна. Мөн газар дээрх үл хөдлөх хөрөнгийг нэмж үнэлэн мкв-ыг нэмэгдүүлэн тооцож, гурван талт гэрээ байгуулан, газрыг чөлөөлж байгаа аж.
Сэтгэгдэл ( 2 )
Хамгийн үнэтэй нь Зайсан бна лээ.
НЭГ БАЙРНЫ ЧЕНЖ ДҮҮРЭГ БҮРЭЭР ДАМЖААД ЯЮААД БАЙНА ДАА.