“Bloomberg Rich List”-ийг 229 тэрбум ам.долларын хөрөнгийн хэмжээгээрээ тэргүүлж, дэлхийн тэргүүн баянаар нэрлэгдэж буй Илон Маск Монгол Улсад хөрөнгө оруулсныг илтгэх мэдээлэл Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын сайтад байна.
Тодруулбал, Монгол Улсад 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 6839207 регистрийн дугаар бүхий “Старлинк сервисес монголиа” нэртэй ХХК байгуулагдаж, албан ёсоор бүртгэгджээ. Уг компанийн хувьцаа эзэмшигчээр “Starlink Holdings Netherlands B.V.” компани бүртгэлтэй байгаа юм.
Харин эцсийн өмчлөгчид нь дараах компаниуд болон хувь хүн юм. “Starlink Holdings Netherlands B.V.” компани нь дараах жагсаалтад байгаа "Starlink Satellite Services Corp."компанийн охин компани. Харин “Space X" буюу “Space Exploration Technologies Corp” нь "Starlink Satellite Services Corp."компанийн эцэг компани юм. Түүнчлэн эцсийн өмчлөгч нь Илон Рив Маск байна.
“SpaceX” нь Европын хэд хэдэн оронд салбараа нээн үйл ажиллагаа явуулж буйн нэг нь “Starlink Holdings Netherlands B.V.” компани юм. “Starlink Holdings Netherlands B.V.” компани нь Герман, Грек, Аргентин зэрэг Европын 4-6 оронд охин компанитай гэсэн мэдээлэл байна.
Тэгвэл энэ удаад Монгол Улсад “Старлинк сервисес монголиа”ХХК-ийг байгуулжээ.
“Старлинк сервисес монголиа”ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл нь Бизнесийн зөвлөгөө өгөх, Мэдээлэл технологийн үйл ажиллагаа явуулах бөгөөд ашгийн төлөө, хөрөнгө оруулагч гэсэн статустайгаар бүртгэгджээ. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Лорен Эшли Дрейер гэсэн нэр бүртгүүлжээ.
Тодотгоход, Илон Маскийн “SpaceX”-ийн охин компани “Starlink” нь Литва улсад 2021 оны зургаадугаар сард охин компаниа бүртгүүлсэн. Тэгвэл тус компанийг Лорен Эшли Дрейер удирддаг аж.
Сэтгэгдэл ( 1 )
za za yun svrtei yum be dee. zvgeer l neg mongo oloh gesen hogiin kompani bnaa.