Чанаргүй зээлийн ангиллаас ₮38,7 тэрбумын зээл төлөгджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 11

Хөгжлийн банкнаас чанаргүй зээлийн мэдээ 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр олон нийтэд хүргэж байсан.

Тэгвэл нэгдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 201,287,801,513 /хоёр зуун нэгэн тэрбум хоёр зуун наян долоон сая найман зуун нэг мянга таван зуун арван гурав/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт Төрийн сан дахь Монгол Улсын Хөгжлийн банкны төгрөгийн дансанд хийгджээ.

Зээлийн ангиллаар авч үзвэл:

Хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 62,171,489,548 төгрөг

Анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 67,212,854,809 төгрөг

Чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 38,749,386,189 төгрөг тус тус төлөгдсөн байна. Чанаргүй зээлийн ангилалд нийт 42 зээлдэгчийн зээл байгаа юм.

Мөн нийт 7 зээлдэгчийн 33,154,070,965 төгрөгийн зээлийн эргэн төлөлт бүрэн төлөгдөж, гүйлгээний данс хаагдсан гэсэн мэдээллийг Хөгжлийн банкнаас өгч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top