"Цалингаа цагт нь өгдөггүй компанийг хар жагсаалтад оруулдаг болгоно"

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 13

"Ажилчдын хөгжлийн нэгдсэн төв", "Хөдөлмөрийн биржүүдийн холбоо" хамтран өнөөдөр мэдээлэл хүргэлээ. (2022.05.13) 


Энэ үеэр хөдөлмөрийн зах зээлд шинэчлэл хийх зорилгоор ирэх тавдугаар сарын 25-нд чуулга уулзалт зохион байгуулах талаар мэдээлэв. 

Тодруулбал, Цалингаа цагтаа олгодоггүй, ажилчиддаа анхаардаггүй гэх мэт маш олон асуудал хөдөлмөрийн зах зээлд байдаг. Үүний улмаас Монгол Улсад идэвхтэй ажил хайж байгаа хүний тоо буурсан байна. Тиймээс үүнтэй тэмцэж, хөдөлмөрийн мөлжлөгийг устгах, цалин хөлсөө цаг тухайд нь олгодоггүй компаниудыг хар дансанд оруулах зэргээр шинэчлэл хийх аж. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 


Ажилчдын хөгжлийн холбооны тэргүүн Б.Ганзориг "Өнөөдөр Монгол Улсад идэвхтэй ажил хайж байгаа хүний тоо буурсан.  Өмнө нь идэвхтэй ажил хайгч 30 мянга гаруй иргэн  байсан бол одоо хөдөлмөрийн бирж дээр 13-14 мянган хүн ажил хайж байна. Монгол Улсад ажил хийх сонирхолтой хүний тоо эрс багассан нь цалинтай холбоотой.

Тухайлбал, Барилга барихад захиалагч тал, туслан гүйцэтгэгч, зуучлагч, бригадын дарга гэх шатлалаар явсаар, хөлсийг бууруулсаар байгаад ажлаа хийж буй залууст хамгийн бага үнэлгээ очиж байна. Мөн цаг тухайн үедээ цалингаа өгдөггүй асуудал их байна. Иймд "Ажилчдын хөгжлийн нэгдсэн холбоо"-ноос хөдөлмөрийн зах зээлд шинэчлэл хийхийг зорьж, "Монгол хүч 2050" төслийг эхлүүлж байгаа. 

Бид компаниудыг цалингаа цаг тухайд нь өгдөг болохыг шаардаж, цалин мөнгөө цагт нь өгөхгүй байгаа компаниудыг хар жагсаалтад оруулж, тендер авдаггүй болтол нь тэмцэнэ.

Улсын хэмжээнд жилд 85 мянган иргэн бүтээн байгуулалтад оролцдог. Гэтэл барилгын салбар 30 жил хаягдсан. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлдөггүй, осолд орсон бол хариуцах эзэнгүй, эмчилгээний зардлыг ч даадаггүй. Тиймээс тавдугаар сарын 25-нд Хөдөлмөрийн зах зээлийн реформ хийх уулзалтыг зохион байгуулна" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.154) 2022 оны 05 сарын 15

Цалингаа цагт нь тавьдаггүй ААН-үүд маш их байна дээр нь өндөр цалин амлачихаад бодохоороо маш багаар бодож олгодог маш зальтай газрууд их байна. Тийм болохоор хүмүүс ажил хийх нөхцөлгүй болж байна гэр бүлдээ өндөр цалинтай ажилд орлоо гэж хэлээд ажилд яваад байдаг яг цалин бодохоор маш багаар бодохоор хүн сэтгэлээр унах, гэр бүлд хэрүүл гарах гээд бөөн үймээн гарч байгаа нь худал бишшүү.

0  |  0
Зочин(103.10.21.254) 2022 оны 05 сарын 14

Маш зөв асуудал хөндсөн бна ихэнх ААН цалингаа үнэн зөв бодож өгөх үүрэгтэй болохоо ойлгоогүй байдаг ихэвчлэн хасна танана

0  |  0
Ша(150.129.141.108) 2022 оны 05 сарын 13

ХОРЬ, ТАВЬ

0  |  0
Top