АИ-92 шатахууны 36 хоногийн нөөц байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 15

Улсын хэмжээнд тавдугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт 144,844 тонн шатахууны нөөцтэй байна. Үүнээс АИ-92 автобензиний 36, АИ-95 автобензиний 42 хоногийн, А-80 автобензиний 66, дизель түлшний 28 хоногийн нөөцтэй байгаа аж.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 70,561 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,780 тонн, АИ-92 автобензин 25,990 тонн, АИ-95 автобензин 3,749 тонн, дизель түлш 34,495 тонн байгаа ба АИ-92 автобензиний 27, АИ-95 автобензиний 51, дизель түлшний 31 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 12,448 тонн, хангайн бүсэд 7,911 тонн, төвийн бүсэд 37,022 тонн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 9,402 тонн.

Манай улс он гарсаар нийт 602.4 мянган тонн  газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 13.9 мянган тонн, АИ-92 автобензин 210.5 мянган тонн, АИ-95/98 автобензин 11.2 мянган тонн, ДТ 300.1 мянган тонн, онгоцны түлш 19.2 мянган тонн, бусад 48.0 мянган тонн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top