"Land Cruiser 300" Монголд орж ирээд, хэдхэн цагийн дотор хэдэн зуугаараа зарагдсан тухай ам дамжсан яриа байдаг.
Уг автомашиныг Монголд албан ёсны эрхтэйгээр борлуулдаг "Таван Богд" болон "Мөнххада" гэсэн хоёр дилер бий. Гэтэл "Мөнххада"-д ирж буй "Land Cruiser 300" автомашины ойрын хоёр жилийн захиалга дүүрсэн байна.
"Land Cruiser" маркийн автомашины цоо шинэ загвар болох "Land Cruiser 300" загвар нь 2021 оны зургадугаар сарын 10-ны өдөр дэлхий дахинд нээлтээ хийсэн билээ. 3,5 литрийн багтаамжтай хос турбо хөдөлгүүр, мөн 10 шатлалт автомат хурдны хайрцагтай, нийт жин 200 кг багассан хэдий ч бат бөх чанар нь 20 хувиар сайжирсан, дэлхийн анхны автомат ажиллагаатай тэнцвэржүүлэгч систем буюу e-KDSS системийг ашигласан хэмээн танилцуулгадаа дурдсан байдаг.
Сэтгэгдэл ( 0 )